БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 оны IV улиралд жилийн дүнгээр 6.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарч, шинжээчдийн таамгийг давсан байна. Эдийн засагчид БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 6.7 хувиар өснө гэж таамаглаж байсан юм.
Хэдийгээр тус улсын эдийн засаг ийнхүү шинжээчдийн таамгийг давж өссөн ч зургаа дахь жилдээ дараалан эдийн засгийн өсөлт удааширсан явдал боллоо. Үүнээс гадна 6.8 хувийн өсөлт нь сүүлийн 26 жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн бага өсөлт болсон байна. Цаашид БНХАУ-ын Засгийн газар дэд бүтцийн салбарын зарцуулалтыг нэмэгдүүлэх зорилттой байгаагаа мэдэгдлээ.
Энэ нь эдийн засгийн өсөлт тогтвортой байх хөшүүрэг болно гэж үзэж байгаагаа "Westpac" байгууллагын шинжээчид онцолж байна. Үүнээс гадна БНХАУ-ын жижиглэн худалдааны үзүүлэлт 12 дугаар сард жилийн өмнөөс 10.9 хувь нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. Харин аж үйлдвэрийн гарц өнгөрсөн оны 11 дүгээр сард 6.2 хувиар өсөж байсан бол зургаан хувь болж буураад байна.
