solongonews
Ли Кэчян дэлхийн ногоон хөгжлийн түншүүдийн 2030 оны дээд хэмжээний уулзалтад оролцов
2021-05-31 10:32
Ли Кэчян дэлхийн ногоон хөгжлийн түншүүдийн 2030 оны дээд хэмжээний уулзалтад оролцов.

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 05-р сарын 30-нд дэлхийн ногоон хөгжлийн түншүүдийн 2030 оны Ⅱ дээд хэмжээний уулзалтад видео хэлбэрээр оролцсон байна.

Тэрээр хэлэхдээ "Өнөөгийн байдлаар коронавирусний аюул дэлхийн хэмжээнд үргэлжилж, дэлхийн эдийн засаг тогтворгүй, тодорхойгүй байгаа бөгөөд дэлхийн ногоон тогтвортой хөгжилд хүнд сорилтод тулгараад байна. Иймэрхүү нөлөөллийн өмнө олон улсын хамтын нийгэмлэг, ногоон хөгжил ба тогтвортой хөгжлийг бэхжүүлэхийн төлөө бие биендээ тусалж, хамтран ажиллах талд хичээх ёстой. 

Дэлхийн хамгийн том хөгжиж бий орон болсны хувьд Хятад улс энэ зууны дунд үеэс орчин үеийн шинэчлэлийг биелүүлж, Хятадын ард түмэнд аз жаргалтай амьдрах боломжийг бүрдүүлэх явцад нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийг хэрэгжүүлэхийг хүсэж байна. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд ийм жишиг байгаагүй бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд шаргуу хүчин чармайлт шаардагдана. Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад улс 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг оргил үеэс нь буруулж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжилтыг биелүүлэхийг  эрмэлзэж байна гэж илэрхийлж байсан юм. Үүнд холбогдуулан Хятад улс ногоон ба нүүрстөрөгч багатай хөгжлийн эдийн засгийн системийг байгуулж, эдийн засаг, нийгмийн ногоон хөгжлийг бэхжүүлнэ. Нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгаж, бохирдлыг буруулах тал дээр зүтгэж байна. Хятад улс энэ оны 10-р сард “Биологийн олон янз байдлын конвенцод оролцогч талуудын XV бага хурал”-ыг зохион байгуулах бөгөөд дэлхийн биологийн олон янз байдлын засаглалыг шинэ шатанд гаргахад олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах хүсэлтэй байна" гэжээ.

Дэлхийн ногоон хөгжлийн түншүүдийн 2030 оны Ⅱ дээд хэмжээний уулзалтыг Өмнөд Солонгос улс видео хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд 60 гаруй улс орнууд болон олон улсын байгууллагуудын удирдагчид оролцсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл