solongonews
Дижитал эдийн засаг нийгмийн үйл ажиллагааг хангах чухал хүч болж байна
2020-02-02 19:23
Дижитал эдийн засаг нийгмийн үйл ажиллагааг хангах чухал хүч болж байна

        Шинэ хэлбэрийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны халдвар дэгдэж байгаатай холбогдуулан Хятад улс халдвараас урьдчилан сэргийлэх хүчтэй арга хэмжээ авч, хүмүүсийн хөдөлгөөн, цугларлыг аль болох багасгаж, халдвар дэгдэлтийг хяналтдаа авч ажиллаж байна. Улмаар жил бүр болдог Хятадын уламжлалт цагаан сарын баярын 7 хоногийн амралтаар худалдаа дэлгүүр, гуанз ресторан, кино театр, үзвэрийн цэгүүд зэрэг үйлчилгээний газраар хүний бараа цөөн харагдах болсон. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх гадаадынхны сэтгэлийг улам түгшээсэн байна. Чухамдаа интернэтийн эдийн засаг хурдтай хөгжсөн өнөө үед хүмүүс гэрээсээ гарахгүй ч ажиллаж, суралцах, хэрэглээгээ хэвийн ёсоор явуулсаар байна. Халдварт өвчин дэгдэж буй үед дижитал эдийн засаг Хятадын нийгмийн үйл ажиллагааг хангах чухал хүч болж байна.

Халдвар дэгдэж буй нөхцөлд Хятадын дижитал эдийн засаг үргэлжлэн хөгжиж байгаа нь Хятадын зах зээл асар их нөөц хүчтэйг харуулж байна. Хүмүүс халдвараас урьдчилан сэргийлж, гэрээсээ гарахгүй, гадуур хооллох, дэлгүүр хэсэх, аялал, зугаа цэнгүүний газраар явахаас зайлсхийсэн ч 1.4 тэрбум хүн амын зах зээлийн эрэлт хэрэгцээ хангалттай хэвээр, хэрэглээний өсөлтийн хандлага хэвээр үргэлжилж байна. Дижитал эдийн засгийн хөгжил хятадуудын халдварт өвчинтэй тэмцэх үеийн хэвийн амьдралын нөхцөлийг хангаж чадах төдийгүй олон төрлийн сонголтыг бий болгож байна.
Одоогийн байдлаар Хятадууд халдварт өвчинтэй яаралтай тэмцсээр байгаа бөгөөд богино хугацаанд эдийн засагт зохих нөлөө үзүүлэх нь мэдээж юм. Гэвч дижитал эдийн засгийн хурдтай хөгжил халдварын сөрөг нөлөөг зохих хэмжээнд бууруулна. Хятадын зах зээл асар том бөгөөд Хятадын эдийн засгийн урт хугацааны эерэг хандлага, өндөр чанартай өсөлтийн үндэс суурь өөрчлөгдөөгүй байна. Хятад улсад халдварыг даван туулж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлөө хадгалах итгэл зориг, хүчин чадал бий. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл