Загварт санаа зовох хэрэггүй
2015-12-28 18:21
Одоогийн нийгэмд загварлаг хувцаслалтыг илүүд үздэг болсон. Гэвч тэр хувцас өөрт нь зохисон зохиогүй хамаагүй гэж үзэж сонголт хийх нь буруу юм. Загваот хэт их анхаарах нь таны түрүүвчийг хоослож чадах зүйл.
Яагаад хэт их загвар хөөх хэрэггүй вэ?
1. Загвар үргэлж өөрчлөгдөж байдаг. Цаг үргэлж хувцасны загвар өөрчлөгдөж, та загварыг гүйцэж чадахгүй. Өөрт зохисон хувцас сайхан харагддаг.
2. Биед эвтэйхэн биш байх нь олонтаа. Та саяхан загварлаг даашинз авчээ. Гэхдээ таны биед хэр эвтэйхэн бэ? Бид худалдан авалт хийхдээ хамгийн гоёийг нь сонгодог ч биед эвтэйхэн үгүйг анхаардаггүй.

3. Загварыг хэтэрхий хөөснөөр өөрийн биеийн сайхан хэсгийг гаргаж чадахгүй.
4. Зардал их гардаг. Та загварыг дагахыг хүсвэл ихээр мөнгө үрэх хэрэгтэй болно. Та өөрийнхөөрөө байхдаа хамгийн үзэсгэлэнтэй шүү дээ.
5. Өөрийн гэсэн стильтэй болох цаг нь болсон. Биед эвтэйхэн бөгөөд таны галбирт зохидог хувцаслалтаар өөрийгөө чимж өөрийн стиль имиджээ бүрдүүлээрэй.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
