solongonews
Хятадын үйлчилгээний импорт, экспортын хэмжээ өсөв
2022-10-19 23:31
Хятадын үйлчилгээний импорт, экспортын хэмжээ эхний 8 сард 20.4 хувиар өссөн байна.

   Сэтгүүлч саяхан Худалдааны яамнаас мэдээлснээр 2022 оны 01-р сараас 08-р сар хүртэлх Хятадын үйлчилгээний худалдаа тогтвортой өсөлтөө хадгалав. Үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 3.937 тэрбум 560 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.4 хувиар өссөн байна.

   Тодруулбал үйлчилгээний экспорт 1,908.24 тэрбум юань болж, 23.1 хувиар өссөн бол импортын хэмжээ 2029.32 тэрбум юань болж, 17.9 хувиар өссөн байна. Үйлчилгээний экспортын өсөлтийн хурд импортынхоос 5.2 пунктээр илүү байгаа нь үйлчилгээний худалдааны алдагдал 29.5 хувиар буурч, 121.08 тэрбум юаньд хүрэв. 08-р сард улсын хэмжээнд үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 543.790 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 17.6 хувиар өсжээ.

   Худалдааны яамны Үйлчилгээний газрын дарга хэлэхдээ: 01-ээс 08-р сар хүртэлх үйлчилгээний худалдаа үндсэндээ дараах шинж чанаруудыг харуулжээ.

    Мэдлэг шаардсан үйлчилгээний худалдаа тогтвортой өсөж байна. 01-ээс 08-р сар хүртэлх хугацаанд мэдлэг шингэсэн үйлчилгээний импорт экспортын хэмжээ 1643.27 тэрбум юаньд хүрч, 11.4 хувиар нэмэгдэв. Үүний дотор мэдлэг шаардсан үйлчилгээний экспорт 929.79 тэрбум юань болж, 15.7 хувиар өссөн бол экспортын өсөлтийн хурдацтай салбаруудад оюуны өмчийн нөөц ашигласны төлбөр, харилцаа холбооны компьютер, мэдээллийн үйлчилгээ тус тус 24 хувь ба 18.4 хувиар өссөн байна. Мэдлэг их шаардсан үйлчилгээний импорт 713.48 тэрбум юань болж, 6,2 хувиар нэмэгдсэн бол импортын хамгийн хурдацтай хөгжиж буй салбар 64.4 хувиар өсөв.

   Аялал жуулчлалын үйлчилгээний импорт, экспортын өсөлт хадгалагдсан байна. 01-ээс 08-р сар хүртэл улсын аялал жуулчлалын үйлчилгээний импорт экспортын хэмжээ 542.66 тэрбум юаньд хүрч, 7.1 хувиар нэмэгдэв. Аялал жуулчлалын үйлчилгээг оруулалгүйгээр Хятадын үйлчилгээний импорт, экспорт 01-ээс 08-р сар хүртэл 22.8 хувиар өсөж, үүнээс экспорт 24.5 хувиар өсөж, импорт 20.8 хувиар өссөн мөртөө 2019 оны мөн үетэй харьцуулахад үйлчилгээний импорт, экспорт 51.9 хувиар өссөн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл