solongonews
Бө-Аогийн чуулга уулзалтын нээлт боллоо
2017-07-11 20:03
Бө-Аогийн чуулга уулзалтын нээлт боллоо.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалт Тайландын Бангкокт тусгай сэдэвт хурлын нээлтээ өнөөдөр буюу 11-ний өдөр хийсэн байна. "Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа: Шинэ сорилт, шинэ арга зам" сэдвийн дор нээгдсэн тус чуулга уулзалт Азийн эдийн засгийн интеграцчиллын үйл явцыг түргэтгэн ахиулж, "Нэг бүс нэг зам" санаачилга дор бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах шинэ арга зам эрэлхийлэх зорилттой юм. Хуралд Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын дэд дарга Зэн Пэй Янь илтгэл хийжээ. Хятад, Тайланд, Сингапур, Малайз, Индонез, Камбож, Мьянмар зэрэг 13 улс орон, бүс нутгийн 400 гаруй төлөөлөгч хуралд оролцлоо.

Мөн үеэр Азийн эдийн засгийн хөгжил даяаршлын үр шимийг хүртсэний зэрэгцээ даяаршлын бий болгосон сөрөг нөлөөнд ч өртсөн юм. Олон улсын эдийн засагт сэргэх шинж илэрсний зэрэгцээ даяарчлалын эсрэг, чөлөөт худалдааны эсрэг зарим үйлдэл дэлхийн эдийн засагт тодорхойгүй хүчин зүйл үүсгэж, эдгээр нь хамгийн түрүүнд Азийн эдийн засагт нөлөө учруулжээ. Өөрсдийн нөөц баялгийн түшиц, хөгжлийн үе шатнаас авч үзвэл, Азийн улс орнууд бүгд олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад ихээхэн түшиглэж байна. Иймээс даяаршилд илүү зохистой, бодитоор хандаж, дээд хэмжээнд хүртэл ашиг тус хайн, сөрөг нөлөөнөөс зайлсхийн, бодлогын тэнцвэрийг олох нь зүйтэй хэмээн үзжээ.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалт Тайландад анх удаа хурал зохион байгууллаа. Тус хуралд "Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны ирээдүй", "Дэд бүтцийн бүтээн байгуулалт ба үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагаа", "10+1: Худалдаа, санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа" хэмээх гурван салбар форум, Хятад, Тайландын бизнесменүүдийн харилцаа, солилцооны хурал зэрэг арга хэмжээ багтсан байна.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://world.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл