solongonews
Дижитал Хятадын бүтээн байгуулалтын 7-р чуулга уулзалт болно
2024-05-11 09:12
Дижитал Хятадын бүтээн байгуулалтын 7-р чуулга уулзалт болно

   

        Үндэсний мэдээлэл их өгөгдлийн газрын дарга Лю Лиехун өнөөдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, дижитал Хятадын бүтээн байгуулалтын долдугаар чуулга уулзалт тавдугаар сарын 24-25-нд Фүжянь мужийн Фүжөү хотод "Мэдээллийн хүчин зүйлийн үнэ цэнийг чөлөөтэй болгож, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлье" уриан дор болно гэж мэдэгдэв.      

        Зохион байгуулалтын хувьд чуулганыг өндөр үр ашигтай, хэмнэлттэй, аюулгүй зохион байгуулахыг хичээнэ. Арга хэмжээний үеэр нээлтийн ёслол, үндсэн форум, салбар форумууд болон дижитал Хятадын инновацийн уралдаан тэмцээн, газар дээр нь туршлага солилцох зэрэг агуулгыг хамруулна. Түүнчлэн холбогдох талын удирдлагуудыг урьж, илтгэл тавих, "Дижитал Хятадын хөгжлийн тайлан (2023)"-ыг нийтлэх, "2024 оны үндэсний дижитал мэдлэг боловсрол ба ур чадварыг дээшлүүлэх сарын үйл ажиллагаа зэргийг зохион байгуулна гэж Лю Лиехун хэлсэн байна.

     

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл