ӨМӨЗО-ны Экологийн бүтээн байгуулалтыг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагааны нээлтийн ёслол энэ сарын 3-нд Хөххотноо боллоо.

Нээлтийн ёслолд Хөххотын экологийн бүтээн байгуулалтын зөвлөлийнхөн нийгмийн бүх салбарынхныг уриалахдаа:
"Ногоон хөгжил, бохирдол багатай хөгжлийн үзэл суртал ба ногоон үйлдвэрлэл, амьдрал, хэрэглээний арга хэлбэрийг уриалж, эрчим хүчний зарцуулалт болон зарлагын зарцуулалт багатай хэвшлийн ухамсарт үйл ажиллагааг нийгмийн хариуцлага болгох хэрэгтэй гэжээ. Мөн өөрийн ухамсраараа байгаль орчноо хамгаалж, байгаль орчны хуулийг зөрчиж байгаа үйл ажиллагаануудыг илчлэн, нийгмийн орчны хараа хяналтад идэвхтэй оролцож, улмаар ногоон хөгжлийг ахиулж, иргэн бүрийг экологийн соёл иргэншлийг шүтэн биширдэг, сахин хамгаалдаг болгох хэрэгтэй" гэжээ.

