solongonews
Экологийг хамгаалах ”Бүс ба зам” олон улсын форум болов
2018-09-14 17:26
Экологийг хамгаалах ”Бүс ба зам” олон улсын форум болов.

Экологийг хамгаалах иргэдийн хамтын ажиллагааны "Бүс ба зам" олон улсын форум 09-р сарын 13-нд Хятадын Ганьсү мужийн Үвэй хотод боллоо. Тус форум "Хятадын экологийг сэргээсэн туршлагаас хуваалцан, иргэд хоорондын олон улсын хамтын ажиллагааг урагшлуулж, экологийн бүтээн байгуулалтын үр ашгийг хамтдаа хүртье" сэдвээр зохиогдож байна.

Тус форумоор экологийн сэргээх төрийн бус байгууллагуудын "Бүс ба зам" хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоох, тооройн ойн экологийг сэргээх "Бүс ба зам" төлөвлөгөө, экологийг сэргээх олон улсын хамтын ажиллагааны сан байгуулах шийдвэр гаргаж, экологийг сэргээх иргэд хоорондын хамтын ажиллагааны "Бүс ба зам" олон улсын форумын Минчиний санаачилгыг нийтэлсэн байна.

Форумд олон улсын байгууллагуудын төлөөлөл, "Бүс ба зам" дагуух улс орон, бүс нутгийн 300 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөгч оролцож, экологийг хамгаалах туршлагаа солилцлоо. Хуралд оролцсон эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг хийж, цөлжилтийг засах, экологийг сэргээх зэрэг сэдвээр санал бодлоо солилцсон байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл