solongonews
Зүүн өмнөд Азийн олон газар аялал жуулчлалыг сэргээж байна
2021-11-21 21:31
Зүүн өмнөд Азийн олон газар аялал жуулчлалыг сэргээж байна.

     

Тайланд, Индонез, Камбож болон зүүн өмнөд Азийн бусад орнууд хил нэвтрэх болон цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хязгаарлалтаа аажмаар зөөлрүүлсний дараа Вьетнамын Фу Куок арал орон нутгийн цагаар 20-ны өдөр дахин нээгдэж, сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын жуулчдын анхны цувааг угтан авлаа.
Вьетнамаас гадна Зүүн өмнөд Азийн бусад олон улсууд хил нэвтрэх хязгаарлалтыг хөнгөвчилжээ. Тайланд 07-р сарын 01-нээс эхлэн "Пхукет аялал жуулчлалын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, Пхукетийг туршилтын журмаар ашиглаж, вакцинд хамрагдсан олон улсын жуулчдыг тусгаарлахгүйгээр нээлттэй болгож, үүний улмаар Кох Самуй арлыг ч нээжээ. Тайланд жил хагасын дараа энэ сарын 01-нд аялал жуулчлалын салбараа дахин эхлүүлж, 63 улс орон, бүс нутгийн вакцинд хамрагдсан жуулчдыг тусгаарлахгүйгээр хүлээн авчээ.
Мөн адилхан Камбож, Индонез, Сингапур зэрэг улсууд олон улсын жуулчдыг хүлээн авч байна.

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл