
Хятад, Европын холбооны нийт салбаруудын ажил хэрэг хамтын ажиллагааны үр дүн болон интернэт хэрэглэгчдийн шаардлагаар Синьхуа сайт өнөөдөр Хятад-Европын харилцааны сайтаа албан ёсоор ашиглалтад оруулсан байна.
Тус сайтын хаяг нь http://www.chinaeurope-relations.cn бөгөөд Хятад болон Европын олон төрлийн агуулгыг уялдуулан, мэдээ мэдээлэл, тойм, Хятад-Европын харилцааны судалгаа зэрэг булангуудаараа дамжуулж, Хятад-Европын хамтын ажиллагааны үр өгөөжтэй мэдээллийг олон талаас нь мэдээлэх болно. Мөн сайтаар дамжин интернэт хэрэглэгчдэд Хятад, Европын харилцааны түүх, мөн талуудын улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, иргэдийн харилцаа зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааны үр дүнг танилцуулна.
