14-нд, Хятадын интернэт сүлжээний нийгэмлэг, Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны Интернетийн аюулгүйн үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран "2019 оны Хятадын интернетийн топ 100 аж ахуйн нэгжийн хөгжлийн тайлан"-г нийтлэв. Тайлангаас үзвэл, Хятадын интернетийн аж ахуйн нэгжүүдийн ноднин жил судалгааны ажилд оруулсан хөрөнгө оруулалт 153 тэрбум 870 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 45.1 хувиар нэмэгдсэн байна.
Сүүлийн үеийн жагсаалтаас үзвэл Alibaba, Tencent, Baidu, Jingdong зэрэг компани 2019 оны жагсаалтыг тэргүүлсэн байна. Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны интернетийн аюулгүйн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих төвийн Статистикийн шинжилгээний газрын дарга Жяо Шюйлү хэлэхдээ: Интернетийн эдгээр топ аж ахуйн нэгжийн цар хүрээ, инновацын судалгааны талаар хурдтай өсөж, өргөн цар хүрээг хамарч байна гэжээ.
