Хятадын ерөнхий сайд Ли Чян 07-р сарын 07-нд Кейр Стармертай утсаар ярьж, Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэв.
Ли Чян“Хятад, Их Британи бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, дэлхийн томоохон эдийн засагтай орнууд бөгөөд хоёр орны зохицуулалт, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр талын ашиг сонирхолд нийцэх бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн сорилтод хариу арга хэмжээ авахад туслах болно.Хятадын засгийн газар Хятад, Их Британийн харилцааг дээд хэмжээнд чухалчилж, Их Британийн шинэ засгийн газартай хамтаар улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, ард түмэн, соёлын харилцааг эрчимжүүлж, тус тусын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахад бэлэн байна.
