2021 оны Хятадын олон улсын мэдээлэл, харилцаа холбооны үзэсгэлэн 09-р сарын 27-нд Бээжинд нээгдэж, мэдээлэл, харилцаа холбооны салбарт шинээр гарч буй технологи, хэрэглээний шинэчлэлийг танилцуулжээ.
Энэ оны үзэсгэлэнд тусгайлан "5G инновацийн хэрэглээний үзэсгэлэнгийн павильон"-г байгуулсан бөгөөд том оврын компаниуд 5G хэрэглээний олон практикаа танилцуулж, 5G-ийн олон салбарт авчирч буй өөрчлөлтүүдтэй танилцах боломжийг үзэгчдэд олгожээ.
Хятадын Аж үйлдвэр, мэдээжүүлэлтийн яамны орлогч сайд Шин Гүөбинь "Мэдээлэл, харилцаа холбооны салбар нь өндөр чанартайгаар үсрэнгүй хөгжлийг биелүүлж, дэлхийн хамгийн том оптик шилэн болон 4G сүлжээг байгууллаа. 5G сүлжээг бизнесийн зориулалтаар ашиглах нь ихээхэн ахиц дэвшил гаргасан байна. 2021 оны 08-р сарын байдлаар Хятад улс 5G сүлжээний 1 сая гаруй үндсэн станц байгуулсан нь дэлхийн нийт хэмжээний 70 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд 5G терминалын холболтын тоо 400 саяыг давсан байна. Түүнчлэн Хятад улсын хөдөө орон нутгийн 99 хувийг өргөн зурвасын сүлжээнд хамруулсан нь ядуурлыг буруулах тэмцэлд бүх талаараа ялалт байгуулахад нааштай хувь нэмэр оруулсан" гэжээ.
