Хятадын арилжааны нисэх онгоц ARJ21 болон C919 онгоц өнөөдөр буюу 27-нд Зүүн Өмнөд Азид үзүүлбэрийн нислэгийг эхлүүлэв.Ирэх хоёр долоо хоногийн хугацаанд ARJ21 болон C919 онгоц Вьетнам, Лаос, Камбож, Малайз, Индонезид үзүүлэх нислэг хийнэ.
ARJ21 нисэх онгоц 2016 оны 06-р сард арилжааны үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 127 онгоцыг хүлээлгэн өгч, 11 сая гаруй зорчигчийг тээвэрлэсэн байна. C919 онгоц 2023 оны 05-р сарын 28-нд анхны арилжааны нислэгээ амжилттай хийж дууссанаас хойш анхны үйлчлүүлэгч China Eastern Airlines-д 4 онгоцыг хүлээлгэн өгч, Шанхайгаас Бээжин, Шанхайгаас Чэндү хүртэлх нислэгийг үйлдэж, өнөөг хүртэл 130000 гаруй зорчигчийг тээвэрлэсэн байна.
COMAC-ийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн урьдчилсан мэдээгээр ойрын 20 жилд Ази, Номхон далайн зах зээлд зорчигч тээврийн нисэх онгоцны эрэлт 3314-өөс 9701-д хүрэх бөгөөд зах зээлийн эрэлтийн хэрэгцээ улам их болох болно гэсэн байна.
