Хятад улс импортын автомашинд оногдуулдаг татвараа эрс бууруулна
2018-05-24 20:13
Хятад улс импортын автомашинд оногдуулдаг татвараа эрс бууруулна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу ирэх долдугаар сарын нэгнээс эхлэн тус улс импортын автомашинд оногдуулж байгаа 20-25 хувийн татвараа 15 хувь болгон бууруулахаар боллоо.
Мөн автомашины сэлбэгт оногдуулж байсан 8-25 хувийн татварыг 6 хувь руу оруулахаар болсон байна. Ингэснээр автомашинд ноогдуулдаг татварын хэмжээ 40 хувиас 25 хувь руу, автомашин ба сэлбэгт ноогдуулдаг дундаж татварын хэмжээ 46 хувиар буурах юм.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
