solongonews
Хятад улс 2020 онд Европын Патентын газарт өргөдөл гаргасан нь дээд амжилт тогтоожээ
2021-03-17 09:46
Хятад улс 2020 онд Европын Патентын газарт өргөдөл гаргасан нь дээд амжилт тогтоожээ.

Европын Патентын газраас энэ сарын 16-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2020 онд Хятадаас 13432 патентын өргөдөл хүлээн авч, мөн үеийнхээс 9.9 хувиар өсч, Европын патентын газарт гаргасан Хятад улсын патентын өргөдлийн тоо дээд амжилтыг тогтоосон байна.

Патентын өргөдөл гаргагч орнуудын эхний тавд АНУ, Герман, Япон, Хятад, Франц оржээ. Хятадын хамгийн их патентын өргөдөл гаргасан техникийн гурван салбар нь дижитал харилцаа холбоо, компьютерын технологи, "цахилгаан машин, багаж хэрэгсэл, эрчим хүч" юм.Үүнд дижитал харилцаа холбооны салбарт гаргасан Хятадын патентын өргөдөл мөн салбарынхаа 26.5 хувийг эзэлж байгаа аж.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл