solongonews
Ли Кэчян БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ингтай уулзав
2018-05-10 09:51
Ли Кэчян БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ингтай уулзав.

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 05-р сарын 09-нд Токиод БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ингтай уулзав. 

Ли Кэчян эн тэргүүнд Ши Жиньпин даргын дотнын мэндчилгээг уламжилсан байна. Ли Кэчян хэлэхдээ, Хятад БНСУ бол найрсаг хөрш бөгөөд хамтын ажиллагааны чухал түнш юм. БНСУ-ын талтай стратегийн хэлхээ холбоогоо эрчимжүүлж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн байдлыг илүү тайван болгохыг ахиулахад Хятадын тал бэлэн байна. БНСУ-ын тал THAAD-ын асуудлыг үргэлжлэн зохистой зохицуулахыг хүсэж байна. хоёр талаараа стратегиа уялдуулах ажлаа эрчимжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтаар ашиг олохыг өргөтгөхийг хүсэж байна гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад Япон БНСУ-ын удирдагчдын энэ удаагийн уулзалт нь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалан, бүс нутгийн хөгжилд тус үзүүлэх талаар шинэ нийтлэг ойлголтод хүрсэн байна. Энэ хурлын дараа Хятадын тал уг хамтын ажиллагааны механизмын дарга орон болох болно, Япон БНСУ-тай хамтаар харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, адил чиглэлээр хөгжин Хятад Япон БНСУ-ын хамтын ажиллагаа, бүс нутгийн интегралчлалын үйл явцыг ахиулахад бэлэн байна гэжээ.

Мүн Жэ Ин хэлэхдээ, БНСУ, Хятад, Япон 3 орны удирдагчдын хурал идэвхтэй амжилт олсонд баяр хүргэжээ. Саяхан Өмнөд Умардын тэргүүн нарын уулзалт амжилттай болсон байна, Хятадын талын дэмжлэг, хамтын ажиллагаанд талархаж байна гэжээ. Дараа алхамд БНАСАУ, АНУ-ын тэргүүн нар уулзаж, Солонгосын хойгийн энх тайвны үйл явцыг биелүүлэх болно. Хятадын тал үргэлжлэн идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэжээ. Энэ он бол БНСУ, Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосон 10 жилийн ой болно, хоёр орны харилцаа сэргэж хэвийн болсон байна, хоёр талаараа дээд давхаргын хэлхээ холбоогоо баталж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэн бүтээлч хамтын ажиллагаагаа ахиулж, хоёр орны харилцааг шинэ ахицтай болгохыг хүсэж байна гэжээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл