“6·1”-ний Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс өмнөхөн буюу 05 дугаар сарын 27-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, Өвөр Монголын Өөртөө Засах Орны тэргүүлэгч Бү Шяо Линь Хөххотын монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгт ирж, багачууд хүүхдүүдийг эргэн, баярын өдрийн сайн сайхан хүсэл ерөөл дэвшүүлж, тэд болон бүх орны үндэстнүүдийн хүүхэд багачуудад баярын өдрийн мэнд хүргэж, том болоод эх улсынхаа бүтээн байгуулалтад хэрэгтэй хүн болтугай гэж хүсэн ерөөв.
Хүүхдийн цэцэрлэгийн тоглолтын тэнхимд хүүхдүүд “6·1”-ний тоглолтоо давтаж байв. Бү Шяо Линь хүүхдүүдийн хөөрхөн тоглолтыг нарийн хянамгай сонирхож, тэднийг сайхан тоглож байна гэж магтаж байлаа. Дараа нь хүүхдийн цэцэрлэгийн үндэстний зан заншлын тасаг, олон чадамжтай тасаг, бүжгийн тасаг, дуу хөгжмийн тасаг зэрэг газруудад хүрч, хүүхдүүдийн сурлага амьдралын орчин тойрныг нарийн хянамгай хянан үзэж, хүүхдийн цэцэрлэгийн сургалт хүмүүжил зэрэг байдалтай нарийн танилцлаа. Бү Шяо Линь хүүхдүүдийн дунд ирж, тэдний зурсан зураг, угсраа зургийг маш анхааралтай тойрон үзэж, тэдэнтэй яриа дэлгэлээ. Мөн хүүхдүүдэд баярын өдрийн бэлэг барьсан байна.
Хүүхдүүд баяр хөөртэй байхыг хараад Бү Шяо Линь маш их баярлаж байлаа. Тэрээр багачууд хүүхэд бол улс орны ирээдүй, Хятадын үндэстний хүсэл эрмэлзэл юм. Бүх нийгмээрээ хүүхэд багачуудын өсөн бойжихыг халамжилж, багачууд хүүхдийн ажлыг дэмжиж, үндэстнүүдийн хүүхэд багачуудыяг нямбай сайхан хүмүүжүүлэхийг алс хэтийн стратегийн бодлоготой холбогдох үүрэг болгон биелүүлж, сургуулийн болон гэр бүлийн хүмүүжил, нийгмийн хүмүүжилд сайн анхаарч, тэдний суралцах болон өсөлт бойжилтод нэн сайн нөхцөлийг бүрэлдүүлж өгч, багачууд хүүхдийг эрүүл мэнд, баяр баясгалантайгаар өсгөн бойжуулах хэрэгтэй гэж хэлж байлаа .
Өвөр Монголын Өөртөө Засах Орон, мөн Хөххотын холбогдох байгууллага нэгжүүдийн хариуцлагатай албаны хүмүүс үйл ажиллагаанд хамт оролцов.
