ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн бөгөөд УТЗЗ-ний бүх Хятадын хорооны дарга Ван Ян тэргүүтэй Төв хорооны төлөөлөгчид энэ сарын 18-ны өдөр Лхас хотод хүрч, ТӨЗО энх тайвнаар чөлөөлөгдсөн 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээд оролцов.
18-ны үдээс хойш Ван Ян ТӨЗО-ы музейд төлөөлөгчдийн багийн гишүүдийн хамт ТӨЗО энх тайвнаар чөлөөлөгдсөн 70 жилийн ойд зориулсан ололт амжилтуудын үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээд оролцлоо.
Ван Ян үзэсгэлэнгийн нээлтийн ёслолыг даргалж, Төв Хорооны төлөөлөгчдийн бүх гишүүдийн хамт үзэсгэлэн сонирхов.
Үзэсгэлэн 70 жилийн турших Төвөд нутгийн энх тайван чөлөөлөлт, ардчилсан хувьсгал, ӨЗО байгуулагдсан, социалист бүтээн байгуулалт, өөрчлөлт нээлттэй байдал, шинэ зуунд шилжин орсон түүхэн үйл явцыг дэлгэж, ХКН-ын удирдлага дор Төвөд нутгийн тэнгэр газрын донсолгом шинэ өөрчлөлт, хөгжил цэцэглэлтийг толилуулсан байна.
