solongonews
Зун арвин ургац авахын төлөө хичээн ажиллаж байна
2022-03-21 12:25
Хятад улс үр тарианы үйлдвэрлэлийг хангахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна.


Жянсу мужийн Хай-Ань хотын Дагүн балгасын Бэнжи тосгонд тосгоны иргэд улаан буудайн талбайд эм цацаж байна. /2022 оны 03-р сарын 09-ний өдөр/ 

Саяхан WeChat-ын шууд нэвтрүүлгийн өрөөнд Сингента группийн Хятадын орчин үеийн хөдөө аж ахуйн технологийн үйлчилгээний платформ (MAP)-ын мэргэжилтэн Сун Жуншяо улаан буудайн сул суулгацын ургалтыг хэрхэн дэмжих талаар видео лекц хийсэн нь олон тариачдын талархлыг хүлээсэн юм.
Газар тариалангийн цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Хаврын хугас болж байна.Тахал өвчний нөхцөл байдал үе үе давтагдаж байгаа энэ нөхцөлд тариаланчид, газар тариалангийн технологийн мэргэжилтнүүд, анхан шатны боловсон хүчний дийлэнх нь янз бүрийн хүндрэл бэрхшээлийг даван туулж, тариан талбайдаа завгүй ажиллаж, хаврын хагалгаа, хаваржилтын ажлыг сайн хийж, арвин ургац хураахыг батална.
Энэ жилийн зун үр тарианы үйлдвэрлэлд олон бэрхшээл тулгарч байна. Өнгөрсөн намрын ховор үерт нэрвэгдсэн 5 мужийн өвөлжөөний тариалалт оройтсон талбай нийт өвлийн буудайн гуравны нэгийг эзэлж, суулгацын байдал нэн хүндрэлтэй байсан.
Зуны үр тарианы арвин ургац хураахын тулд Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлөөс дэмжлэгээ нэмэгдүүлэв. Өнгөрсөн жилийн намар, өвлийн тариалалтын үеэр Төв хорооны эдийн засгийн яамнаас таван мужид гамшгаас аврах хөрөнгө мөнгийг нэг удаа нэмэгдүүлэн 1 тэрбум 400 сая юаниар хуваарилж, ургац хураалт, тариалалтын ажлыг яаравчлав. Энэ оны 03-р сард Төв хорооны эдийн засгийн яамнаас 1 тэрбум 600 сая юанийн татаас олгож, зуны үр тариа, улаан буудайн өсөлт, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэв. Хөдөө аж ахуйн материалын үнийн өсөлтийн хариуд Төв хорооны эдийн засгийн яамнаас 20 тэрбум юанийн мөнгө гаргаж, үр тариа тариалж буй тариачдад нэг удаагийн татаас олгосон байна. Улаан буудайн худалдан авах доод үнийг 500 гр тутамд 2 центээр нэмэгдүүлсэн нь тариачдын үр тарианы үйлдвэрлэлийн хүлээлтийг тогтворжуулсан.


Хэбэй мужийн Шинтай хотын Наньхэ дүүргийн Нин-Ин тосгонд цаг уурын албаны ажилтнууд болон тариаланчид улаан буудайн талбайн хөрсний чийгийг шалгаж байна. /2022 оны 03-р сарын 17-ны өдөр/

Шаньдун мужийн Дэжөү хотын Цихэ шяньд Лүнхуань гэр бүлийн фермийн эзэн Фан Жилян улаан буудай тариалахаар 30 га газрыг шилжүүлжээ. Суулгац сул байгаа тариалангийн талбайн хувьд 2-р сарын сүүлчээс эхлэн гүехэн зээтүүлэх, бордоожуулах зэрэг арга хэмжээг цаг тухайд нь авч, сайн ургац авах баталгаатай байгаа талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Шинжлэх ухаан, технологи нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гол түлхүүр юм. Энэ жил Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам нэгдүгээр зэрэглэлийн энэ жил тариа, буудайн зуншлагад зориулж газар тарианы багц, мужийн багцыг буулгах ажлыг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүллээ. 02-р сарын сүүл үеэс эхлэн тус яамны удирдлагуудаар ахлуулсан 11 ажлын хэсгийн 100 гаруй боловсон хүчин, шинжлэх ухаан, технологийн 200 гаруй ажилтан өвөлжөөний буудай тариалсан гол мужуудад очиж тариалангийн талбайн арга хэмжээний хэрэгжилтийг удирдан чиглүүлэв.
Мөн оны эхэнд, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамнаас өвлийн буудайн “Суулгацыг шинжлэх ухаан, технологиор бэхжүүлэх” тусгай аян өрнүүлж, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны улаан буудайн мэргэжилтнүүдийн удирдах баг, улаан буудайн улсын үйлдвэрлэлийн технологийн систем, газар тариалангийн технологийн өргөтгөлийн систем, тариаланчдын боловсрол, сургалтын системийг хэрэгжүүлсэн байна. Гол суурингуудыг бүрэн хамруулах зорилгоор 3 сая хувь халаасны дэвтэр, техникийн ханын зураг, тодорхой цаас боловсруулж тарааж, 3800 гаруй сургалт явуулж, 4 сая хүнийг сургасан.  Улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, боловсролын үүлэн платформ нь 2952 техникийн заавар арга хэмжээ, сургалтын программыг гаргасан бөгөөд техникийн мэдээлэл 2.6 сая гаруй хандалт, суулгацын талаарх асуултад 150 мянган удаа хариулт өгч, 350 мянган хөдөө аж ахуйн техникч, мэргэжилтнүүд идэвхтэй зааварчилгаа өгсөн байна.
Бага температур, хөлдөлт зэрэг гамшгийн эсрэг Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам, Усны нөөцийн яам, Онцгой байдлын яам, Хятадын цаг уурын газартай хамтран төлөвлөгөө гаргав. Мөн энэ үеэр Хөдөө аж ахуй, хөдөөгийн яамнаас хаврын улиралд улаан буудайн зурвас зэврэлтээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар видео хурал хийж, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг бүрэн зохион байгууллаа.

Олон талт хүчин чармайлт гаргасны эцэст тариалангийн нөхцөл байдлын дагуу Одоогийн байдлаар бүх Хятадын хэмжээнд өвлийн улаан буудайн нэг ба хоёрдугаар төрлийн суулгацын эзлэх хувь 80.8 байгаа нь өвөлжилтийн өмнөх үеийнхээс 10.3 пунктээр өссөн байна.
Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны Тариалангийн менежментийн газрын дарга Пан Вэнбо хэлэхдээ "Зуны тарианы их хэмжээний ургац хураахад 100 хүрэхгүй хоног үлдээд байна. Хэдийгээр улаан буудайн суулгацын байдал сайжирсан ч ургалт нь хүндрэлтэй хэвээр байгаа бөгөөд хожуу үе шатанд хаврын хуурайшилт, хаврын хүйтэн, хуурай халуун салхи, бороо хур муутай,  хортон шавьж гэх зэрэг асуудал гарах болно".

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл