solongonews
БНХАУ байгуулагдсаны 69 жилийн ойд баяр хүргэв
2018-10-05 18:51
БНХАУ байгуулагдсаны 69 жилийн ойд баяр хүргэв.

Сүүлийн өдрүүдэд гадаад орнуудаас Хятадад суугаа элчин сайдын яамд үндэсний баярын хүлээн авалт зохиож, БНХАУ байгуулагдсан 69 жилийн турш, ялангуяа өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн агуу их ололт амжилтыг гадаадын улс төрчид өндрөөр үнэлэн, Хятадтай олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг улам хөгжүүлэхийг хүссэн байна.  Маврикийн дэд ерөнхийлөгч Барлен Вяпүүри: Бид “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Маврикий Хятад, Хятад Африкийн хувь заяаны улам нягт хамтын цогцыг цогцлон байгуулахыг хүсэж байна гэжээ.

Германы ерөнхийлөгчийн ордны төрийн нарийн бичгийн дарга Стефан Штайнлайн хэлэхдээ: Энэ онд Герман, Хятад хоёр орон засгийн газрын зөвшилцлийг амжилттай зохион явуулж, хоёр орны хамтын ажиллагаанд олон шинэ салбар нээлээ. Хоёр орон олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, чөлөөт худалдааг хамтдаа хамгаалан, хоёр орны найрамдлыг улам бэхжүүлэхийг хүсэж байна гэжээ. 

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл