solongonews
Цагаан сарын баярын хугацаанд бэлэн бус мөнгөний төлбөрийн гүйлгээ 14.9 их наяд юаньд хүрэв
2022-02-08 10:01
Цагаан сарын баярын хугацаанд бэлэн бус мөнгөний төлбөрийн гүйлгээ 14.9 их наяд юаньд хүрсэн байна.

Хятадын Ардын банкны 07-ны өдөр нийтэлсэн сүүлийн тоо баримтад 2022 оны 01-р сарын 31-ний битүүнээс 02-р сарын 06-ны өдөр буюу билгийн тооллын тэргүүн сарын шинийн 6-ны өдөр хүртэл Бүх Хятадын бэлэн бус мөнгөний төлбөрийн гүйлгээний хэмжээ 20 тэрбум 840 сая удаа, 14,9 их наяд юань болжээ. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал тус тус 10.0 хувь ба 16.2 хувиар өссөн байна.

Худалдан авалт, хоол хүнс, аялал жуулчлал, амралт, зугаа цэнгэл гэх мэтийн бэлэн бус мөнгөний төлбөрийн гүйлгээ өссөөр байна. Жижиглэнгийн худалдаачдын бэлэн бус мөнгөний төлбөрийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.9 хувиар өссөн байна. Хоол хүнсний газруудын бэлэн бус мөнгөний төлбөрийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.6 хувиар өссөн байна. Тээврийн салбарын худалдаачдын бэлэн бус мөнгөний  төлбөрийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.8 хувиар өссөн байна. Зочид буудлын худалдаа эрхлэгчдийн бэлэн бус мөнгөний  төлбөрийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.9 хувиар өссөн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл