solongonews
”Хүний эрхийн үндэсний төлөвлөгөө 2016-2020”-д заасан зорилтоо бүрэн биелүүлжээ
2021-09-29 16:47
”Хүний эрхийн үндэсний төлөвлөгөө 2016-2020”-д заасан зорилтоо бүрэн биелүүлжээ.

Хятад улс 29-нд "Хүний эрхийн үндэсний төлөвлөгөө 2016-2020"-ний хэрэгжилтийн үнэлгээний тайланг нийтлэлээ.

Энэхүү тайланд, 2016-2020 оны Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан 168 зорилтыг бүхнийг биелүүлснээс олонх үзүүлэлт, үүргээ хугацаанаас нь өмнө биелүүлсэн буюу давуулан биелүүлсэн гэжээ.

Тайланд дурдсанаар "Ерөнхийдөө 2016-2020 онуудад Хятадын засгийн газар хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалын дагуу "хүний ​​эрхийг хүндэтгэж, хамгаалах" үндсэн хуулийн зарчмыг тууштай хэрэгжүүлж, үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилго, үүрэг даалгаврыг идэвхтэй дэмжиж ирсэн байна. Хятадын засгийн газар ард түмний хамгийн анхаарал тавьж байгаа, хамгийн шууд, хамгийн бодитой эрх ашгийн асуудлыг шийдвэрлэж, хүмүүсийн амьжиргааг сайжруулан, ядуу хүн ам, эмзэг бүлгийн хүмүүсийн эрх ашгийг баталгаажуулж, шударга ёсыг бэхжүүлэхийн тулд хүчин зүтгэж ирсэн байна. Хятадын ард түмний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг баталгаажуулах ажил шинэ түвшинд ахиж, иргэний болон улс төрийн эрх ашгийг илүү үр дүнтэй баталгаажуулсан. Ялангуяа үндэстний цөөнх, эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг баталгаажуулах аргыг бүх талаар хэрэгжүүлж, хүний ​​эрхийн мэдлэг боловсролыг хүмүүсийн сэтгэлд хүргэхийн зэрэгцээ олон улсын хүний эрхийн салбарын солилцоо, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн байна. Түүнчлэн Хятад улс туйлын ядуу хүн амынхаа амьжиргааг өөд нь татах ажлыг дуусгаж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулан, хүний ​​эрхийг хамгаалах түвшин илт сайжирсан төдийгүй ард түмний аз жаргалтай байдал мэдэгдэхүйц сайжирсан" гэжээ.

Хөгжиж буй хамгийн том орны хувьд, Хятадын хүний ​​эрхийн үйлсийн хөгжилд тэнцвэргүй, зарим нэг төлөвлөгөөний хэрэгжилт нь гүйцэд бус байгаа зэрэг асуудал оршсоор байна. Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны хөгжлийн ерөнхий эрэлт хэрэгцээ, хүмүүсийн эрэл хүсэлтэй харьцуулахад зарим эрх ашгийг баталгаажуулах ажил нь нэлээд урт хугацаа шаардах бөгөөд тууштай дэмжих хэрэгтэй юм. Зарим эрх ашгийг баталгаажуулж хамгаалах ажлыг цаашид бэхжүүлэн сайжруулах орон зай байсаар байна хэмээн тайланд дурджээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл