Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 08-р сарын 22-ны өдрийн 0-24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 21 болсон бөгөөд бүгд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол болно гэж мэдээллээ.(Үүнд, Гуандүн мужид 5, Шанхай хотод 4, Тяньжинь хотод 3, Юүньнань мужид 3, Бээжин хотод 2, Шаньши мужид 1, Жэжян мужид 1, Хэнань мужид 1, Сычуань мужид 1 тохиолдол бүртгэгджээ). Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжиглэгдсэн тохиолдол 1 нэмэгджээ.(Шанхай хотод бий )
08-р сарын 22-ны өдрийн 24 цаг хүртэл 31 муж, өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1695 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 23 хүн бүртгэгджээ) байна. Нийт 88321 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 94652 тохиолдол болж, сэжигтэй тохиолдол 1 хүн байна. Нийт ойр хавьталтай 1158348 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 36707 байна.
