Наймдугаар сарын 18-наас 23-ны өдрүүдэд Хятад, Монгол, Орос гурван улсын зам харилцаа авто тээврийн цувааны есөн ачааны машин олон улсын транзит тээврийн туршилтын үйл ажиллагааны дагуу 2152 км аялан, Хятад, Монгол, Орос гурван улсын арван нэгэн хот, хилийн боомтыг дамжин өнгөрөв.
Энэ нь Хятадын “Нэг бүс нэг зам”-ын санаачилга болон Монгол Улсын “Талын зам” санаачилга, ОХУ-ын “Европ Азийн түншийн харилцаа” стратегийн зам тээврийн салбарт холбогдож байгаа амжилттай туршилт болох юм.

Гурван улсын тэргүүн нарын хамтын ойлголтыг ажил хэрэг болгов
ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үдийн Ленин талбайд Хятад, Монгол, Орос улсын есөн ачааны машины баг 8 дугаар сарын 23-ны өдрийн үдээс хойш орж ирлээ.
Арван наймны өдөр Тяньжин гармаас аялал эхэлсэн машины анги умард зүг аялан, Бээжин, Жанчхүү, Монгол Улсын Замын-Үүд, Чойр, Улаанбаатар, Дархан, Алтанбулаг, Орос улсын Хиагт, хамгийн эцсийн өртөө Улаан-Үд хүрнэ. Ленин талбайд Оросын тал дотно хүлээн авалтын ёслолыг зохион байгуулж, гурван улсын Зам харилцаа тээврийн яамны удирдлагууд үг хэллээ.
Хятад улсын Зам тээврийн үйлчилгээний ажилтан Ван Шүйпин хэлсэн үгэндээ: - Хятад, Монгол, Орос гурван улс нь сайн хөрш юм. Энэ удаагийн үйл ажиллагаа нь гурван улсын тэргүүн нарын хамтын ойлголтыг ажил хэрэг болгож, Хятад, Монгол, Орос гурван улсын хил гарах тээврийн хамтын ажиллагааны нэгэн арга хэмжээ, мөн гурван улсын хөгжлийн стратеги нь зам тээврийн хүрээнд гүйцэтгэж байгаа залгаж холбох нэг удаагийн туршилт бөгөөд гурван улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн нээж, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн шинэ чиг хандлагын бүтээн байгуулалтын чухал арга хэмжээ болж байна.
Зургаан өдрийн хугацаанд Хятад, Монгол, Оросын машины багийг тухайн очсон орон нутгийн Засгийн газар болон иргэд халуун дотноор хүлээн авдаг. Эхний гараа болох Тяньжин гарам, Монгол Улсын Улаанбаатар, Орос улсын хилийн хот Хиагтад Засгийн газрын удирдлага болон иргэд уг зам шугамын нээлтэд хүсэн хүлээж, сайн сайхныг хүссэн сэтгэлээ илэрхийлж байлаа.
Шинэ эдийн засгийн том зам шугам нээгдэж байна
“Монгол Улс нь далайн гарцгүй улс, Хятад улсын Тяньжин гарамд нэвтэрсэн авто тээвэр нээгдсэнээс хойш энэхүү зам харилцаа нь манай улсын бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг ихээр нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээн Монгол Улсын Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Д.Батбаатар илэрхийллээ.
Монгол Улсын зам харилцааны хөгжил муу байгаа байдалд хандан Д.Батбаатар хэлэхдээ: - Монгол Улсын Засгийн газар нь хурдны авто зам тавих төлөвлөгөөг боловсруулж байна гэжээ.
Монгол Улсын зам тээврийн холбооны дарга Г.Батхүү: - Энэхүү үйл ажиллагаа нь Монгол, Хятадын зам тээврийн хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нэмлээ гэжээ.
2015 онд Хятад, Монгол, Орос улсын хооронд 3 сая 700 мянган хүнийг тээвэрлэж нэвтрүүлсэн бөгөөд 2461 тонн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэжээ. Энэ нь Хятад болон бусад улс орны олон улсын зам харилцааны тээврийн хэмжээний 52 хувь болон 65.7 хувьд хүрчээ.
Ван Шүйпин хэлэхдээ: - Хятадын “Нэг бүс нэг зам” санаачилга, Монголын “Талын зам” санаачилга болон ОХУ-ын “Европ, Азийн түншлэлийн харилцаа” стратегийг уялдуулан хөгжүүлэх нь энэхүү үйл ажиллагаанд хөгжлийн боломж авчрах болно. Монгол, Оросын зах зээлийн хөгжлийн орон зай их байгаа бөгөөд энэхүү зам шугамыг нэвтрүүлсэн нь Хятадын аж ахуйн нэгжид эдийн засгийн шинэ шугамыг буй болгожээ. Хятад, Орос, Монголын засгийн газар нь Азийн авто замын сүлжээгээр хил нэвтрэх хэлэлцээрийг зөвлөлдөж байгаа бөгөөд энэ оны сүүлээр тус гэрээнд гарын үсэг зурж, ирэх жилээс нэвтрүүлэх болно гэжээ.
Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ
Наньнин хотын Шинь Жиньхан бараа бүтээгдэхүүний ХХК-ийн ажил хариуцсан захирал Ван Чи хэлэхдээ: - Бид Гуанши болон АСМАН-ын орнуудын алимыг Орос улсад борлуулна. Манай компани 2013 оноос эхлэн АСМАН-ын орнуудтай олон улсын хил дамнасан тээврийн үйл ажиллагааг явуулсан бөгөөд Наньнин - Улаан-Үд чиглэлийн зам шугамаар дамжуулан ХХI зууны далайн торгоны зам болон торгоны замын эдийн засгийн бүсийг холбох болно гэжээ.
Ван Чи таамаглан хэлэхдээ: - Наньнин хотоос Улаан-Үд хүртэл хамгийн хурдандаа 7 хоног зарцуулдаг. Зам шугамын байдал болон хилээр нэвтрэх, шалгалт зэрэг нь тээврийн нэгжүүдийн анхааралд хүрч буй асуудал бөгөөд хилээр нэвтрэх хяналт шалгалт нь тээврийн цаг хугацааг хамгийн их хорогдуулж байна гэжээ.
Олон улсын зам тээврийн холбоо /IRИ/ нь тус үйл ажиллагааг дэмжсэн байгууллага болно. Гурван улсын зам тээврийн албан байгууллагын дарга нарын хувьд: - Энэхүү зам тээврийн үйл ажиллагаа нь Хятад, Монгол, Оросын зам тээврийн салбарын түүхэнд бичигдэх болно. Гурван улсын бараа бүтээгдэхүүнийг олон улсын зам тээврээр дамжуулан тээвэрлэж, зам тээврийн бүс дагуу эмх замбараатай ажиллаж, нөөц баялаг, зах зээлийг бүрэн гүйцэд ашиглах бөгөөд уялдаа холбоотой ажиллуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.
