Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, Өвөр Монголын Өөртөө Засах Орны тэргүүлэгч Бү Шяолинь 02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Хянган аймагт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ядуурлаас ангижруулах, хаврын улирлын мал аж ахуй хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлаа сэргээж үйлдвэрлэлээ сэргээх зэрэг ажил байдалтай танилцаж, эдгээр ажлыг нэгдсэн төлөвлөгөөтэй сайн хийж, бүтэн жилийн зорилт үүргээ маш сайн биелүүлэх хэрэгтэй гэж чухалчлав.
Энэ жил бол чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх хариуцлагатай жил. Бү Шяолинь ядуу иргэдэд тусалж дэмжих цэг болох Рашаан хотод ирж, Ань Жюй Сы Гэ ардын хорооллын ядуу буурай өрхийн нэг болох Жан Бао-Игийн гэрт очиж, туслан тэтгэх байдлыг ойлгон, орлогын эх үүсвэрийг нь лавлаж тодруулав. Бай Лан суурингийн Линь Сү тосгонд ядуу иргэдэд туслах аж үйлдвэрийн хөгжил, ядуу өрхийн орлогын нэмэгдлийн байдалтай танилцав. Басхүү Рашаан хотын “COVID-19”-өөс сэргийлэх, удирдах газар, Рашаан хотын Рашаан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх түр цагийн хянах өртөөнд ирж, холбогдох ажлыг өрнүүлсэн байдалтай нарийн танилцав. Түүнчлэн өвчнөөс сэргийлэх тэргүүн эгнээнд тэмцэн ажиллаж байгаа ажилтнуудыг эргэн үзэж тохинуулсан байна. Бү Шяолинь сүүлийн хугацаанд халдварт өвчний байдал тогтвортой болж сайжрах хандлагатай болжээ. Гэвч алмайран тайвширч огт болохгүй, байдлыг ажиглаж, хувиралтыг нягт анхааран, урьдчилан сэргийлэх арга бодлого, арга хэмжээгээ цаг тухайд нь төгөлдөржүүлэх хэрэгтэй. Ядуурлаас ангижруулах ажилд үзүүлсэн халдварт өвчний байдлын нөлөөг нарийн хянамгай үнэлэн жишиж, үр бүтэмжтэй арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлж, ядуурлаас ангижруулах ажлын үр бүтээмжийг бэхжүүлэн, олон түмний хүнд бэрх үндсэн амьдралыг сайтар батлах хэрэгтэй гэж чухалчиллаа.
Бү Шяолинь бас Хянган аймгийн улсын гол өмчлөлийн ой шугуйн галын аюулаас сэргийлэх,гал унтраах удирдах төвд судалгаа хяналт хийж, түргэн гал унтраах эгнээний байдлыг аргацаан шийдвэрлэх, гал унтраах тоног төхөрөмжийн бэлтгэл, удирдан тохируулах зэрэг байдлыг судлан хянав.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны холбогдох салбаруудын хариуцах хүмүүс хянан судлах ажилд оролцов.
