Хятадын баг ялагдал хүлээв
2016-08-07 11:48
Эмэгтэйчүүдийн Волейболын тэмцээн болон эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Хятадын баг ялагдал хүлээв.
Бразил улсын орон нутгийн цагаар 8 дугаар сарын 6-ны өдөр Хятадын эмэгтэйчүүдийн Волейболын олимпийн наадам дахь анхны тэмцээндээ Нидерланд улсын эмэгтэйчүүдийн Волейболын багтай тэмцжээ. Тэмцээний дүнд Хятадын эмэгтэйчүүдийн Волейболын баг 2:3 оноогоор ялагдал хүлээсэн байна.





Мөн өдөр Хятадын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багийн анхны тэмцээн хүчирхэг АУН-ын сагсан бөмбөгийн багтай тэмцсэн байна. Тэмцээний дүнд Хятадын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг ялагдал хүлээжээ.






Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com/
Дэлгэрэнгүй үзэх
