solongonews
Тал нутгийн дуу хөгжмийн тоглолт
2019-05-28 20:32
Тал нутгийн дуу хөгжмийн тоглолт иргэдийн соёлын амьдралыг баяжуулж байна.

        ӨМӨЗО-ы соёл, аялал жуулчлалын танхимаас эрхэлсэн “Тал нутгийн дуу хөгжмийн гараг” иргэдэд ашиг хүртээх уран сайханы тоглолтын улирлын Өвөр Монголын Үндэстний Кино Орчуулан Үйлдэх Төвийн тусгай тоглолт 05-р сарын 25-ны өдөр Хөххотын Улаанмөчир жүжгийн театрт зохион байгуулагдав. Тус тоглолт кино дуу оруулалтын үзүүлбэр, киноны гол сэдэв дууг орчуулан дуулах, шинэ дуугаа дуулах зэрэг олон уран сайхны тоглолтын агуулгаар хурсан олныг баясгасны дээр Өвөр Монголын Үндэстний Кино Орчуулан Үйлдэх Төвийн ажилтнуудын ур авьяасыг гүйцэд харуулсан байна.

“Тал нутгийн дуу хөгжмийн гараг” иргэдэд ашиг хүртээх уран сайханы тоглолт ӨМӨЗО-ы соёл, аялал жуулчлалын танхим “Өвөр Монголын дуу хөгжим”-ийн брендийг бий болгох, иргэдийн соёлын амьдралыг баяжуулах, Улаанмөчирийн шинэ уран сайханч шинэ бүтээлд, Өвөр Монголын залуу уран бүтээлчдэд тоглох тавцан хангахыг зорьсон нийтийн халамжын чанартай төсөл болно.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа монгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл