“Бээжинд уулзъя” урлагийн наадам тун удахгүй болно
2018-04-08 10:11
Бээжин хотноо XVIII удаагийн “Бээжинд уулзъя” урлагийн наадам тун удахгүй болох тухайд 04 дүгээр сарын 03-нд мэдээлэл хийлээ.

Хятадын Соёл, аялал жуулчлалын яам, Үндэсний радио, телевизийн ерөнхий газар, Бээжин хотын Ардын захиргаа зэрэг байгууллагууд хамтран тус наадмыг энэ сарын 27-ноос тавдугаар сарын 31-ны хооронд зохион байгуулахаар болсон байна. Нийт 19 улс орон болон бүс нутгаас 44 чадварлаг урлагийн групп наадамд урилгаар оролцон сар гаруйн хугацаанд 130 гаруй үзүүлбэр үзүүлэх юм байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
