
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжин хотноо айлчлал хийж буй Японы төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Ошима-г 24-нд хүлээн авч уулзах үеэр хэлэхдээ, энэ онд Хятад, Японы энх тайван найрамдлын гэрээнд гарын үсэг зурсны 40 жилийн ой тохиож байна. Хоёр тал Хятад, Японы хоорондох улс төрийн 4 бичиг баримтын зарчмын дагуу түүхээрээ сургамж болгон, ирээдүйдээ хандан, ойлголтод хүрсэн нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлэн, хоёр орны харилцаа хэвийн хөгжилд оруулахыг хүсэж байна гэжээ.
Тадамори Ошима: Ли Кэчян ерөнхий сайдын саяхан Японд хийсэн айлчлал амжилттай өндөрлөж, Шинзо Абе ерөнхий сайдтай үр дүнтэй уулзалт хийж, Япон, Хятадын харилцааг хэвийн хөгжлийн замд оруулахыг ахиулсан юм. Японы тал Япон, Хятадын улс төрийн 4 бичиг баримтын зарчмын дагуу, түүхээрээ сургамж болгон, ирээдүйдээ хандах замаар хоёр орны харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна. Хоёр тал мөн энэхүү үзэл баримтлалыг хойч үедээ залгамжлуулах үүрэг хариуцлагатай юм. Японы тал Хятад улстай хууль тогтоох байгууллага зэрэг олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
