solongonews
Хятад,Орос, Монголын аялал жуулчлалын галт тэрэг дахин аялав
2019-08-15 15:04
Хятад,Орос, Монголын аялал жуулчлалын галт тэрэг дахин аяллаа.

        Сүүлийн өдрүүдэд 144 жуулчин суулгасан тал нутаг нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэг Өвөр Монголоос Монгол Улс, Оросын Холбооны Улс хүрэх 11 өдрийн аяллаа эхлүүлэв. Тус удаагийн тусгай галт тэрэг Бугат хотоос эхэлж, Улаанцав, Эрээн хотоор дамжин Монгол Улсын Замын Үүдээр дамжин өнгөрөөд Оросын Байгал нуурт хүрч, 8 хотоор өнгөрөн харь гүрний хэв маягтай сайхан үзэмжийг сонирхуулах болно.

Энэ жилээс эхлэн тал нутгийн төмөр замын давуу талыг гүйцэд сайжруулж аялал жуулчлалын салбарт шинийг үүдэж, аялал жуулчлалын үр бүтэмжийг тасралтгүй нэмэгдүүлэхийн төлөө Хятад улсын төмөр замын Хөххот дахь салбар товчооны групп нь Улаанцав хотын соёл жуулчлал, биеийн тамирын товчоотой хамтран Монгол Улсын Улаанбаатар хот болон Оросын Байгал нуурт хүрэх аялал жуулчлалын тусгай галт тэргийг хоёр удаа явуулж “Бүс ба зам” дагуух бүх улс руу нэвтрэхийг дэмжив.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл