Хүслээ биелүүл бүсгүй минь, хэзээ ч бүү хойшлуул...
2015-12-28 18:21
Залуухан, ялдамхан бүсгүй минь, хэн нэгний харааг булаатал гангармаар байгаа биз дээ. Үеийнхнийхээ нүдийг бүлтэртэл өөрчлөгдмөөр байна уу? Үнэндээ чамин дэгжин хувцасласан эмэгтэй бүр өөртөө итгэлтэй болдог.
Гэтэл хүссэнээрээ гангарахад бяцхан саад бий. Мэдээж мөнгө санхүүгийн асуудалтай нүүр тулахгүй байх аргагүй. Гэхдээ л та зорилготой, тэмүүлэлтэй байвал нэг л өдөр найз нөхдийнхөө нүдийг хужирлан, гангарч чадна. Нэг ийм арга байна, туршаад үзээрэй.
1. Өөрийнхөө хүссэн дүр төрхийг тодорхойл.
2. Шинэ дүр төрхөө олоход юу, юу хэрэгтэйг нэг бүрчлэн жагсааж бичээрэй.
3. Хэрэгтэй зүйлсийнхээ ойролцоох үнийг, хаанаас худалдаж авахаа бас тэмдэглээрэй. Бүр уруулын болон хумсны будгаа ч орхиж болохгүй
4. Эдгээр зүйлсээ боломжтойгоос нь эхлээд нэг нэгээр нь худалдаж аваарай.
5. Өмсөж, зүүхээс эхлээд нүүрний будаг чинь хүртэл төгс зохицохоор тооцоорой.
6. Шинэ дүр төрхдөө зориулж авсан бүхнээ өмсөж болохгүйг санаарай.
Хэдэн арван хоног ч бай, хэдэн сар ч бай. Таны зорилготой худалдаж авсан бүхэн бэлэн боллоо. Чамин цамц, даашинз, гутал, дотуур хувцас, нимгэн трико, тэр ч бүү хэл хумсны будаг чинь хүртэл хоорондоо төгс зохицон бэлэн боллоо. Одоо та үсээ сайхан янзлаж, нүүрээ будаад л боллоо. Нийслэлийнхээ гудамжаар итгэлтэйхэн, эрчтэйхэн алхаж ажилдаа очоорой. Өрөөнийхөө хаалгыг цэлийтэл нээ. Өөр дүр төрхтэй, шинэлэг, эрч хүчтэй бүсгүй минь, өдөржингөө бусдынхаа харааг булааж алмайруул. Зорилго тавин түүндээ хүрч чадвал ганган байх амархан бүсгүй минь.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
