1. Гүйлс, дэлдүү, шил өвсөн цай
Хийх арга: Хатаасан цагаан дэлдүү 10 гр, амтат гүйлс 15 гр, шил өвс 15 гр. Эхлээд цагаан дэлдүүг усанд гүйцэд дэвтээж, амтат гүйлс, шил өвстэй холиод 2 литр ус нэмж, зөөлөн галаар удаан буцалгаад 1 литр болтол нь ширгээж цайнд хэрэглэнэ.
Үйлчилгээ: Биед тэжээл өгч, уушги ходоодны үйл ажиллагаа сайжруулан, халууныг буулгана. Хоолой ам хатах, ходоодны шингээлт муудсан үед тохиромжтой.
2. Цагаан дэлдүү, лянхуаны үрийн цай
Бэлдэх: Цагаан дэлдүү 15 гр, хатаасан лянхуаны үр 30 гр, хатаасан сараана 30 гр, чавга 6 ш, мөсөн чихэр 3 гр, ус 1,5 литр Цагаан дэлдүү, лянхуаны үрийг усанд дэвтээгээд угааж цэвэрлэнэ. Хатаасан сарааныг бүлээн усанд дэвтээж зөөлрүүлнэ. Тогоондоо 1,5 литр усанд цагаан дэлдүүг хийж буцалгасны дараа зөөлөн галаар 30 минут чанана. Лянхуаны үр, хатаасан сараана, чавгаа нэмж зөөлөн галаар 20 минутын турш чанаж, дээр нь мөсөн чихэр нэмээд 3 минутын турш буцалгахад бэлэн болно.
Үйлчилгээ: Бие эрүүлжүүлэн, уушгийг чийгшүүлнэ. Дэлүүнд сайн ба суулгалтыг намдаана. Хоолой ам хатах, уушгины халуунаар удаан ханиалгахыг анагаах тустай.


3. Хонхлой, шил өвсөн цай
Бэлдэх: Хонхлой 8 гр, шил өвс 6 гр, ялмын навч 6 гр. Хонхлой, шил өвс, ялмын навчийг аяганд хийж буцалсан ус хийгээд 8 минутын турш хандална.
Үйлчилгээ: Арьсыг чийгшүүлж, шим тэжээлийг нэмэгдүүлнэ. Хонхлой нь биеийг тэжээж уушги цэвэршүүлдэг. Ходоодонд шим тэжээл болж, халууныг бууруулдаг. Хоолой ам хатахад тусалж, арьсыг өнгөлөг чийглэг болгоно. Шил өвс нь шим тэжээлийг нөхөх, уушги зүрхэнд тустай бөгөөд ам хатах, дотор муухайрах, нойр хулжих, дотор халуунаас шалтгаалан цангах үед тустай. Мөн арьсыг маш сайн чийгшүүлэн өнгөжүүлэх үйлчилгээтэй.
4. Лаврын навч, гүйлсний цөмөөтэй цай
Хийх арга: Лаврын навч 9 гр, гүйлсний цөмөө 6 гр, ялмын навч 6 гр, балт чихэр өвс 3 гр, цагаан гаа 1 зүсэм, чавга 2 ш. Бүгдийг нь хүйтэн усанд хагас цаг хэртэй дэвтээгээд тогоонд чанана. Буцалсны дараа зөөлөн галаар 15 минут чанахад бэлэн болно. Хэт удаан чанаж болохгүй.
Үйлчилгээ: Лаврын навч, гүйлсний цөмөө уушгийг эрүүлжүүлэн ханиалга зогсоож, мөн хоолны шингээлт сайжруулна. Ялмын навч халууныг хөөж цэвэршүүлдэг. Балт чихэр өвс уушги цэвэрлэн цэр ховхолж, мөн ханиалгыг намдаана. Цагаан гаа, чавга цусны эргэлт сайжруулан дэлүүг шим тэжээлээр хангана. Бүх цай, ундаа анхилам сайхан үнэртэй, амтлаг шимтлэг, намрын улиралд хамар битүүрэн ханиалгах, хоолой хатах, цэр, өтгөн хаталт, дотор муурайрах үед нэн тохиромжтой.
5. Хонхон цэцгийн цай
Хийх арга: Хонхон цэцэг 15 гр, sheng bai shao ургамал 12 гр, мөнгөн цэцэг 9 гр, түүхий чихэр өвс 5 гр. Эдгээрийг нийлүүлэн саванд хийгээд буцалсан усанд 15 минут дэвтээнэ. Өдөр бүр бага зэрэг хэрэглэнэ.
Үйлчилгээ: Уушги цэвэрлэж, ханиалга намдаана. Өвдөлт намдаах, уушги ходоодонд сайн нөлөөтэй. Халууныг хөөж, хоолойн өвдөлтийг анагаана. Уушги, ходоод сайжруулан халууныг хөөж, хор тайлна. Хоолойн архаг өвчин, уушги ходоодны өвчинд нэн тустай.
6. Хоолой жимс, чихэр өвсний цай
Хийх арга: Хоолой жимс 3 гр, чихэр өвс 0.2 гр, мөсөн чихэр бага зэрэг. Хоолой жимс, чихэр өвсөө угааж цэвэрлээд, мөсөн чихэртэй хамт саванд хийж, буцалсан усанд дэвтээнэ. Ингээд таглаж 10 минут болгоод ууж болно.
Үйлчилгээ: Хоолой жимс нь цэр ховхлон уушги цэвэрлэж, гэдэс, уушгины халууныг хөөж, хоолой өвдөлтийг намдаана.
7. Майдун цэцгийн цай
Хийх арга: Сугсар, хэлгий сарнаа цэцэг, майдун цэцэг тус бүр 0.2 гр, чавга 3 ширхэг, мөсөн чихэр бага зэрэг. Буцалсан усанд хийж хэсэг хугацаанд хандлаад ууж болно.
Үйлчилгээ: Сугсар нь биеийг тамир тэнхээ оруулан халуун гадагшлуулах, мөн гэдсэнд тустай. Уушги цэвэрлэж ханиалга намдаана. Эдгээр зүйлсийг хольж уувал хүч тамир оруулж, ходоодны үйл ажиллагаа сайжруулах, тайвшруулах үйлчилгээтэй.
