solongonews
“Beidou” навигацийн системийн 46 дахь хиймэл дагуулыг хөөргөв
2019-06-27 10:19
“Beidou” навигацийн системийн 46 дахь хиймэл дагуулыг хөөргөсөн байна.

     БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн “Сичан” хиймэл дагуул хөөргөх төвөөс “Beidou” навигацийн системийн өөр нэгэн хиймэл дагуулыг тээсэн “Long March-3B” пуужинг мягмар гарагт хөөргөсөн байна.

Тус хиймэл дагуул нь “BDS” навигацийн системийн 46 дахь, “BDS-3” системийн 21 дэх хиймэл дагуул болжээ. Мөн “Long March” цувралын пуужингууд 307 дахь удаа хөөрч буй нь энэ юм.

Шинэ хиймэл дагуул бусад хиймэл дагуулын хамт системийнхээ хамрах хүрээ, байршлын нарийвчлалыг сайжруулахаар ажиллах юм байна. Хиймэл дагуул болон тээгч пуужинг Хятадын Сансрын технологийн академи, Агаар сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацийн мэргэжилтнүүд хөгжүүлсэн байна. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл