solongonews
Цагаан сарын үеэр зорчигч тээврийн хяналтын зэрэглэлийг дээшлүүллээ
2017-01-24 20:46
Цагаан сарын зорчигч тээврийн ажлыг эхлүүлснээс хойш сургуулиуд амарч, хүмүүс гэр нутагтаа буцаж эхэлсний улмаас холын аяны зорчигч тээврийн өртөөнүүд зорчигч тээврийн шуурхай ажлын үе шатанд орлоо.

       Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын нийтийн тээврийн ерөнхий ангийнхан зорчигчдын аюулгүй байдлыг хангахын төлөө сэргийлэлт хяналтын зэрэглэлээ дээшлүүлж, холын аяны зорчигч тээврийн гол гол өртөөнүүд дэх цагдаагийн хүчийг нэмсэн байна.

 Энэ сарын 23-ны үдээс өмнө нийтийн тээврийн ерөнхий ангийн нийтэлсэн мэдээнд тэмдэглэснээр, цагаан сарын аюулгүй байдлын хамгаалалтын ажлыг эхлүүлснээс хойших арав хоногт тус ерөнхий ангийнхан хууль хэрэгжүүлэх бусад салбарынхантай хамтран, хууль дүрэм зөрчсөн 18 сэжигтэн, зөвшөөрөлгүйгээр холын аяны зорчигч тээврийн үйлчилгээ явуулсан 22 машиныг илрүүлж, аюулгүй байдлын шалгалтыг давхардсан тоогоор 478 мянга 300 удаа хийж, хориотой 687 бодисыг шалгаж илрүүлсэн байна.

23-ны үдээс өмнийн 10:00 цагийн үеэр цагдаа нар үнэрч нохойгоор аян замдаа гарахаар зэхэж байсан холын аяны зарим автобусыг шалгахад, үнэрч нохой сэжигтэй бодис байж мэдэх машины доод хэсгийн эд анги, зорчигчдын авч яваа ачааг шалгаж аюултай бодисгүй болохыг нотолсон байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл