solongonews
Хулсны баавгайн аав И-Яньчян
2017-08-04 16:55
34 настай И-Яньчян нь Чүнчин хотын амьтны хүрээлэнгийн хулсны баавгайн технологийн талыг хариуцдаг ажилтан.

Найзууд нь бүгд түүнийг “пандагийн аав” гэж дотончлон дууддаг байна. 2013 онд Хятадын шинжлэх ухааны академийн амьтны салбараас докторын зэрэг хамгаалсан И-Яньчян панда тэжээх ажлаа эхлүүлснээс хойш насанд хүрсэн панда тэжээх аянаа эхлүүлсэн юм.

Дөрвөн жилийн турш И-Яаньчян пандааг арчилж тэжээх, судлах ажлаар дамжаад хулсны баавгайн идэш тэжээлийн байдал, бие бялдар болон улирал солигдох уур амьсгалын зөрүү зэрэг бүх талд анхаарал тавьж, хулсны баавгай бүрд өөр өөрт нь тохирсон онцлоготой арга хэрэглэсэн байна. Насанд хүрсэн хулсны баавгайн тоо ч 2013 онд 8 байсан бол одоо 15 болон нэмэгдсэн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл