solongonews
ШХАБ-ын олон улсын худалдааны экспо болно
2020-10-09 17:10
ШХАБ-ын олон улсын худалдааны экспо болно

2020 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны экспо 10-р сарын 16-18-нд Шаньдун мужийн Чиндао хотын Жяожөүд болно. Экспо "ШХАБ-ын боломжийг хуваалцаж, нээлттэй хөгжлийг хамтдаа эрэлхийлэх" гол уриан дор зохиогдох юм.

Экспод ШХАБ-тай холбоотой 18 улсыг багтаасан 28 орны элчин сайд нар оролцож, 600 гаруй компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэн үзүүлнэ. Үүнд гадаад дотоодын 300 шахам компани тухайн газар дээр нь, 350 компани онлайн үзэсгэлэнд оролцоно. Жяожөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга Лю Жяньжүнь: "Энэ удаагийн Экспо анх удаагаа онлай ба газар дээр нь зохион байгуулахыг уялдуулж, гадаад дотоодын томоохон компаниуд үзэсгэлэнд оролцоно. ШХАБ-ын үзэсгэлэн, гол аж ахуйн нэгжүүд, эдийн засаг худалдаа, олон улсын өвөрмөц бүтээгдэхүүний 15000 квадрат метр талбай бүхий үзэсгэлэнгийн талбайг байгуулж, голчлон ложистик, эрчим хүч, санхүү, худалдааны салбарт төвлөрч байна. ШХАБ-ын экспо үзэсгэлэнг онлайнаар зохион байгуулж, гадаадын компаниудыг сурталчлах, ШХАБ-ын орнуудын орон нутгийн хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тавцанг буй болгож, урт хугацаагаар нээлттэй үйл ажиллагаа явуулна".

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл