Тэнгэр баганадсан өндөр өндөр барилгууд, уул нурууг гаталсан гүүр хонгилууд, дэлхийд алдартай шидэт зэвсгүүд гээд л ард түмний бахархал болсон томоохон барилга бүтээн байгуулалтын ард инновацыг эрэлхийлсээр тэмцэж яваа Хятадын олон шилдэг инженерүүд байдаг.
Хятад улс хүнд бэрхшээлийг даван туулж өөрөө тасралгүй шинийг үүдсээр байна
Инженерүүд нь инженерийн зураг төсөл, барилгын гол технологийг эзэмшсэн боловсон хүчний хувьд эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрчлөлт нээлтээс хойш Хятадад олон тооны боловсон хүчин бүхий олон талын авьяастай инженерүүд гарч ирэн "Хятадад үйлдвэрлэв"-д хувь нэмрээ оруулж, "Хятадад үйлдвэрлэв"-г сурталчлан тэдний хосгүй бүтээлч байдал, хичээл зүтгэлийг харуулав. Хар салхины дунд зогсож чадах ган хийц, Хөх мөрнийг туулан гарсан метроны хонгил, хүчтэй салхи давлагаан дор хуваарийн дагуу баригдаж дууссан далайг гатлах гүүр гээд тэд дам хэдэн арван мянган гайхалтай барилга байгууламж барьж, уул далайг гатлан, эх орныхоо газар дээр гайхамшигт зураг зурсан байдаг. 1000 МПа-аас дээш суналтын хүчин чадалтай ган материал, өндөр өндөр барилгууд, цикада далавч шиг нимгэн ган гээд тэд бие даасан инновацын анхдагчид болохын тулд шаргуу хөдөлмөрлөдөг.
Ажлын хувцас, аюулгүйн малгай нь салхи бороонд саадгүй ажилладаг Хятадын инженерүүдийн дүр төрх гэдэг төгсгөлгүй зураг, дуусдаггүй барилгын талбайнууд нь Хятадын инженерүүдийн уйгагүй хичээл зүтгэлийн бэлгэ тэмдэг юм. Өргөн олон инженерүүд өөрсдийн мэргэн ухаан, хичээл зүтгэлээрээ шинжлэх ухааны судлаачид, тэргүүн эгнээний ажилчидтай хамтран "Хятадад үйлдвэрлэв", "Хятадад бүтээв" гэсэн "Алтан тэмдэг"-ийг бүтээсэн юм.
Одоогийн байдлаар Хятад улс жил бүр Америк, Япон, Европыг нийлүүлснээс ч илүү олон инженер бэлтгэж байна. Жил бүр нэг сая гаруй оюутан инженерийн мэргэжлээр төгсдөг. "Инженерийн ногдол ашиг" нь Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийн чухал хөдөлгөгч хүч болж байна. Хятадын шинэ үеийн инженерүүд тэмцсээр, үеийн үед уламжлан дамжуулсаар байна. Тэдний анхдагч шинэ санаануудад Хятадын мэргэн ухаан агуулж, Хятадын авьяас чадварыг харуулж байдаг. Тэдний үзэг, сийлбэрүүд нь Хятадын хүчин чадлыг харуулж байна.
Хятадын шилдэг инженерүүдэд хүндэтгэл үзүүлье

Сань-И хүнд үйлдвэрийн ерөнхий инженер И Шяоган: - Тасралтгүй шинийг санаачлах бол бидний хүч чадал юм.
Роботууд 40 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий цехэд үүргээ гүйцэтгэж, эд ангиудыг эмх цэгцтэй угсарч бас бүрж гагнаж байна. Ажлын талбайн хооронд хоёр автомат хөтөчтэй тээврийн машин (AGV) материалаа автоматаар ачиж, буулгадаг зэрэг дамжлага бий. Саяхан Сань-И хүнд үйлдвэрийн Бээжингийн pile машины үйлдвэр нь Дэлхийн эдийн засгийн форумын дэлхийн үйлдвэрлэлийн салбар дахь "Гэрэлт цамхгийн үйлдвэр"-ийн жагсаалтад амжилттай шалгарлаа.
Сань-И хүнд үйлдвэрийн гүйцэтгэх ерөнхийлөгч, ерөнхий инженер И Шяоган:
- Экскаватор, эргэдэг өрмийн машин, бетон шахуургын машин, порт кран гээд гадаадад сайн борлуулдаг тоног төхөөрөмж бүрийн ард Сань-И компанийн инженерүүдийн олон арван жилийн турш тасралгүй шинийг санаачилсан хөдөлмөр шингэж байдаг.
Шинжлэх ухааны судалгааны олон олон асуудал тулгарч гацаж байсан тухайд тэрээр их дурсдаг.
2005 онд билээ. Тухайн үед Сань-И хүнд үйлдвэрийн тэргүүлэгч бүтээгдэхүүн болох бетон шахуургын машины зах зээлд маш их алдартай байсан, багцаар нь экспортолж эхэлсэн. Яг тус компани нь "дэлхийд гарах" гэж тэмцэж байх үед гадаадын ханган нийлүүлэгчид "үйлдвэрлэлийн хүчин чадал хангалтгүй" гэсэн шалтгаанаар бетон шахуургын машин үйлдвэрлэхэд шаардлагатай өндөр бат бэх нийлмэл гангаа Сань-И хүнд үйлдвэрт үргэлжлүүлэн өгөхөөс гэнэт татгалзав. Захиалгын цаг ойртсон боловч материал хангахад хүндрэлтэйгээс болж тус компани хэцүү байдалд орсон юм.
Энэ үүрэг И Шяогангийн мөрөн дээр буув. Бетон шахуургын машин үйлдвэрлэхэд шаардагдах ган нь 960 мега-паскаль (МПа) суналтын хүчийг тэсвэрлэх чадвартай байх ёстойг олж мэдсэн. Тухайн үед улсын дотоодын ихэнх гангийн үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн үндсэн гангийн суналтын хүч нь 300-500 МПа байв. Зах зээл хэнийг ч хүлээхгүй. И Шяоган тэр даруй судалгааны багаа удирдаж, Хятадад буй бүх төрлийн гангийн материалуудаар явж хайсан байна. Эцэст нь "20 манганы титан бор" нэмж боловсруулсан гангийн суналтын бат бэх нь 600 МПа-аас дээш болохыг олж мэджээ. Тэр даруйд нь И Шяаоган багаа удирдаж, үүнийг ололт амжилт болгон ашиглахын зэрэгцээ дулааны боловсруулалтын параметрүүд, гагнуурын гүйцэтгэл, нөлөөллийн эсэргүүцэл гэх зэрэг эрчимтэй туршилт хийж, эцэст нь 1000 МПа-аас дээш суналтын гүйцэтгэлийг хийж чадах материалыг үүдсэн байна.
Ийм жишээ олон бий. И Шяоган болон түүний баг бэрхшээл бүхнийг даван туулж, бие даасан инновацын тусламжтайгаар технологийн патент авч, эрхээ гартаа авчээ.
- Одоо бид гадаадын ханган нийлүүлэгчдээс худалдан авалт хийсээр байгаа ч нөгөө талын эд анги нь өндөр чанартай, хямд үнэтэй байх ёстой. Учир нь Хятадууд бүх гол эд ангиудыг өөрсдөө үйлдвэрлэх чадвартай болсон. Байнгын шинэчлэл хийж, бие даасан оюуны өмчийн эрх ба технологийн патентаа авсан нь бидний итгэлийг харуулж байна гэж И Шяоган ярив.

Хятадын төмөр замын IV судалгаа, зураг төслийн хүрээлэнгийн ерөнхий инженер Шяо Минчин- Ашиглалтад орж нээгдсэн хонгил бүр миний хамгийн бахархдаг мөч.
- Сайн байна уу зорчигчдоо, галт тэрэг яг одоо Хөх мөрнийг гаталж явна. Метроны 2-р шугам бол манай улсын Хөх мөрнийг гаталж яваа анхны метроны шугамтай. Голыг гатлах хонгилын урт нь 3100 метр бөгөөд хамгийн гүн нь 46 метр юм.
Уханий мөрөн гаталдаг метронд суусан хүмүүс энэ нэвтрүүлгийг сайн мэднэ. Хурдны замаар дамжин гол мөрөн гаталдаг тус хонгил нь Ухань хот дахь Хөх мөрний хоёр дахь хонгил юм. Уханий Хөх мөрний хонгилын төслийн ерөнхий дизайнерын хувьд Шяо Минчин өөр өөр мэдрэмжтэй байдаг.
1998 онд Ухань Хөх мөрний хонгилын төслийг эхлүүлэхэд олон талын маргаан үргэлжилсээр байв. Хөх мөрний анхны хонгилыг барихын тулд усны өндөр даралттай байх, ус нэвчилтийн эсрэг хүчтэй байх, булагдах даацтай байх зэрэг дэлхийн хэмжээний бэрхшээлийг даван туулах шаардлагатай байв. Гадаадын мэргэжилтнүүд Хятадууд голыг туулан нэгэн зэрэг амжилттай усан доорх хонгилыг барих чадвартай байж чадах уу? гэж асууж байв.
- Тэр үед би 28 настай байсан. Гадаадынхан хийж чадаад байхад яагаад хятадууд хийж болохгүй гэж? хэмээн бодож байсан. Бидний технологийн хоорондох зөрөө хаана байна? Би эдгээр бэрхшээлийг даван туулж чадна хэмээн зориг шийдсэн юм гэж өдгөө Хятадын Төмөр замын барилгын ахлах мэргэжилтэн, Хятадын төмөр замын IV судалгаа, зураг төслийн хүрээлэнгийн ерөнхий инженерээр ажиллаж буй Шяо Минчин хэлэв.
Даван туулах хэмээх хоёр үгийг хэлэхэд их хялбар, хийхэд маш хэцүү байдаг. Усан доорх хонгилын системийн инженерчлэлийн хувьд бид зөвхөн ерөнхий нөхцөл байдалд анхаарлаа төвлөрүүлэхээс гадна нарийн ширийн зүйлийг анхаарч, төгс төгөлдөрт хүрэхийг хичээх ёстой.
Хамтран ажиллагсдынхаа нүдээр бол Шяо Минчин бараг бүх цагаа ажилдаа зарцуулдаг. Тэр үргэлж шинэ онол, аргуудыг ашиглан техникийн шийдлүүдийг шалгаж, янз бүрийн өгөгдлийн томъёоны хувьд бүр илүү танил байдаг.
- Шяо Минчин материал цуглуулах дуртай. Олон улсын хонгилын нийгэмлэгийн жил тутмын хуралд оролцох бүртээ гадаадын материалыг маш олон авчирч, сайтар судалдаг гэж түүнтэй хамт ажилладаг ажилтан ярьж байлаа.
- Зөвхөн би өөрөө ийм үйл хийх биш, хамт ажиллагсад маань гадагшаа гарахад би ч материалаа авчрахыг шаарддаг. Гадаадынхан бидэнд дизайны бүх параметрийг өгөхгүй, зөвхөн бид өөрсдөө судлах хэрэгтэй гэж Шяо Минчин хэлсэн юм.
Жилд 200 гаруй хоног ажлаар улс орон даяар явдаг, хаана төсөл хэрэгжиж байна хүмүүс нь тэнд байдаг. Барилгын шатанд өдөр бүр барилгын талбайгаар явж ажил шалгадаг. 30 жилийг нэг өдөр шиг шаргуу хөдөлмөрлөж, гайхамшигтай сайхан “цэцэгсүүдийг дэлгэрүүлэв”. Шяо Минчин өдгөө 50 гаруй том хэмжээний усан доорх хонгилын судалгаа, дизайныг хийгээд байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь Хятад улс болон дэлхийд хамгийн шилдэг болох нь. Тэр дундаа хамгийн анхны өрөмдлөг тэсэлгээний арга бүхий баригдсан Ухань-Гуанжөүгийн хурдны галт тэрэгний Люян голын хонгил, тэр үед дэлхийн лаг элс тогтоцын хамгийн том диаметртэй, хамгийн өндөр усны даралт бүхий давхаргаар баригдсан Наньжин Хөх мөрний хонгил, дэлхийн хамгийн хурдан, Хятад дахь хамгийн урт усан доорх хонгил Гуанжөү-Шэньжэн-Хонконг хурдны галт тэрэгний Шизян хонгил гэх зэрэг.
Хятад улс хүчирхэгжихийн хэрээр илүү олон чадавхтай, илүү чанартай хонгил барих шаардлагатай байна. Дэлхийн хэмжээний эдгээр төслүүд олон улсын анхаарлыг татсан байна. Шяо Минчин:
- Хонгилын технологи хязгааргүй бөгөөд гол асуудлуудыг шийдвэрлэхэд ч маш олон янзын арга барил байна. Бид хийж буй ажилдаа хайртай, хүнд ачааг үүрэх ёстой. Ашиглалтад орж нээгдсэн хонгил бүр миний хамгийн бахархдаг мөч юм хэмээн ярилаа.

Хятадын барилгын технологийн группийн өмнөд бүсийн ерөнхий инженер Лү Жяньшинь: Шат шатаар дээшлэх зоригтой байх хэрэгтэй
Лү Жяньшинь хэдийгээр 57 настай ч барилгын ажилдаа дуртай хэвээрээ. Шэньжэнь хотын Пиншань дүүргийн ахлах дунд сургуулийн парк бүтээн байгуулах төслийн гол барилгыг цагаан сараас өмнө бүрэн дуусгаж, ирэх оны 07-р сард хүлээлгэн өгөх юм. Төслийн удирдагчаар Хятадын барилгын технологийн группийн өмнөд бүсийн ерөнхий инженер Лү Жяншинь ажиллаж байна. Тэрээр сэтгүүлчдэд:
- Энэ жилийн цагаан сарын баяраа мэдээж барилгын талбайд өнгөрүүлэх болно гэлээ.
Лү Жяньшинь 1982 онд Нанжингийн Аж Үйлдвэрийн Их Сургуулийн инженерийн мэргэжлээр төгссөнөөс хойш 39 жил барилгын талбайд ажилласан. 39 жилийн хугацаанд тэрээр хэмжигч, кран ажиллуулагчаар ажиллаж, албан тушаал дэвшсэн ч барилгын талбай дээр ажиллаж зүтгэсээр ирсэн.
- Анхан шатны фронт бол туршлага хуримтлуулах, ур чадвараа дээшлүүлэх газар юм. Зөвхөн анхан шатанд ажиллаж байж бид илүү боловсронгуй, хүчирхэг болж чадна. Би 46 томоохон төслийн бүтээн байгуулалтад оролцож, 3600 метрийн нийт өндөртэй ган хийцтэй барилга барих ажилд оролцсон. Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэн зэрэг дөрвөн хотуудын 400 метрээс дээш өндөртэй дөрвөн барилгын ган хийцийн ажлыг ахалж ажилласан гэж Лү Жяньшинь бахархалтай ярина.
39 жилийн хугацаанд газрын хөрснөөс өндөр өндөр барилгууд сүндэрлэн бослоо. Хятадад өндөр барилгагүй байсан бол байдаг болж, Хятадын барилгууд 100 метрээс аажим аажмаар 600 метр хүртэл өндөр болсон хүртэл Лү Жяньшинь Хятадын өндөр өндөр барилгуудын бүхий л явцыг эхнээс нь сайн мэдэх гэрч юм. Түүний болон хамтран ажиллагсдынх нь хүчин чармайлтаар Хятадын ган хийц барих технологи барууны орнуудаас хагас зуун жилээр хоцорч байснаас дэлхийн тэргүүлэх түвшинд хүрч чадсан юм. Лү Жяньшинь шаргуу судалгаа хийж шинийг санаачилснаар олон улсад тэргүүлэгч буюу дэвшилтэт төмөр хийцтэй барилгын хэд хэдэн технологийг хөгжүүлж, үндэсний 400 гаруй патентыг удирдан зохион байгуулж гүйцэтгэсэн. Үндэсний шинжлэх ухаан, технологийн ахиц дэвшлийн шагналыг дөрвөн удаа хүртсэн, "Хятадын тэнгэр баганадсан ган барилгын анхны хүн" гэсэн яруу алдартай билээ.
Лү Жяньшинь:
- Шэньжэний олон улсын үзэсгэлэнгийн төвийн барилгын ган бүтцийн төслийн ерөнхий инженерээр ажиллахдаа дэлхийн хамгийн том үзэсгэлэнгийн төв хэмээгдсэн тус үзэсгэлэнгийн төвийг барихад нийт 270 мянган тонн ган ашиглаж байсан нь Шэньжэнь хотын Пин-Ан санхүүгийн төвийн барилгын гангийн гурав дахинтай тэнцэж, мөн хоёрхон жилийн дотор баригдаж дууссан. Энэ дэлхий нийтийг цочирдуулав гэж дурсан ярив. Тэрээр мөн:
- Өмнө нь гадаадын техник технологийг судалж, бие даан бодит ажил дээр хэрэглэж, тасралтгүй дээшлүүлэн сайжруулж байсан бол эдүгээ Хятадын барилгын технологи олон улсын тэргүүн зэргийн түвшинд хүрсэн. Өндөр өндөр байшингууд газарт сүндэрлэн бослоо. Хүний амьдрал бол байшин барихтай адил, чанар, хурд шаарддаг. Бага бага хуримтлалаар дамжин шат шат бартаа, хүндрэл бэрхшээлийг даван туулж байж оргилд нь амжилттай хүрч чадна гэж Лү Жяньшинь ярив.
Шаньси Тайган группийн профессор түвшний инженер Ван Тяньшян: - Ган төмөр олон дахин давтагдсаны эцэст зөөлөрдөг
Зузаан нь энгийн хэвлэх цаасны ердөө 1/4-тэй тэнцэх бөгөөд гарын аяар маш амархан цоорох болно. Өндөр нарийвчлалтай төрөл бүрийн салбарт өргөн хэрэглэгддэг - Хятад улсын бие даан бүтээсэн хэт нимгэн зэвэрдэггүй ган тугалган цаасны гар урлалын түвшин нь олон улсад тэргүүлэгч түвшинд хүрсэн. Хяналтын түвшин, цэвэршилт, үйлдвэрлэлийн шугамын технологи, бүтээгдэхүүний гүйцэтгэл, өндөр зэрэглэлийн гадаргуугийн нарийвчлал зэрэг технологийн дэвшилд хүрсэн.

Шаньси Тайган группийн профессор түвшний инженер Ван Тяньшян бол дотооддоо үйлдвэрлэсэн "нимгэн ган" судалгааны багийн гол хүн юм.
2016 оны 02-р сар гэхэд Тайган төмөр, гангийн группэд 27 жил ажилласан Ван Тяньшян бол Шаньси Тайган зэвэрдэггүй ган нарийн туузан гангын ХХК-ний менежер. Тэрээр тухайн жил компаниасаа нэг юанийн ашиг олох ёстой гэсэн даалгавар авсан. Үүнээс өмнө зөвхөн энгийн зузаан хавтан зэрэг "том оврын бараа" үйлдвэрлэх боломжтой тул Тайган туузан гангийн ХХК нь 7 жил дараалан алдав.
- Өндөр нарийвчлалтай зэвэрдэггүй ган бүтээгдэхүүнээ хөгжүүлэн, зах зээлийн оргилыг эзлэх юм бол хос амжилтыг бүтээж чадна гэж Ван Тяньшян маш хурдан бүслэлтийн чиглэлээ олсон.
Хэлсэн л бол хийнэ! Ван Тяньшян тухайн үед ихэвчлэн импортоор авдаг байсан хэт нимгэн туузан ган бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулж байв. Цахим нарийн үйлдвэрлэлд ашиглах боломжтой 0.05-0.03 мм-ийн зузаантай хэт нимгэн нарийн туузан ган, сансар огторгуй, цөмийн эрчим хүчний үйлдвэрт ашиглах боломжтой 0.03-0.02 мм-ийн зузаантай нимгэн цаас зэрэг нь бүгдээрээ "гацсан" бүтээгдэхүүн юм. Бас 400 мм-ээс дээш өргөнтэй хэт нимгэн нарийн туузыг цөмийн эрчим хүч, цэргийн үйлдвэр, өндөр зэрэглэлийн электроникийн болон шинэ эрчим хүчний үйлдвэрүүдэд ашиглах асар их боломж байгаа юм. Ван Тяньшян болон түүний багийн гишүүд энэ зорилгоо биелүүлэхээр шийдэмгий оржээ.
700 гаруй удаагийн туршилт, тоног төхөөрөмжийн 170 гаруй асуудал, 450 гаруй гар урлалын ажилд хүнд бэрхшээлүүд тохиов. Олон жил шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд эдгээрийг даван туулж, тус багийнхан 0.02 мм зузаан, 600 мм өргөн зэвэрдэггүй ган тугалган цаасыг амжилттай бүтээж, бөөнөөр үйлдвэрлэсэн байна. Ган төмөр тэдний гарт олон дахин давтагдсаны эцэст зөөлөрдөг. Улсын дотоодод үйлдвэрлэсэн "нимгэн ган" гарч ирснээр энэ салбарт цөөн хэдэн орны технологийн монополь байдлыг бүрэн эвдэж, сансар огторгуй, электрон машин гэх зэрэг хамгийн сүүлийн үеийн салбарт ашиглах боломжтой болсон.
Ван Тяньшян болон багийнхан судалгааны ажлаа зогсоосонгүй. Шаргуу хүчин чармайлтаар тус багийнхан тухайн оны 08-р сард дахин технологийн хязгаарыг давж, шинэ эрчим хүчний автомашины батарей үйлдвэрлэхэд зориулсан 0.015 мм зузаантай "нимгэн ган" үйлдвэрлэжээ. Өнөөдөр Тайган нарийн туузан гангийн компани нь Төрийн Зөвлөлөөс баталсан Бүх Хятадын өндөр технологийн шинэчлэл, инновацын туршилтын 100 нэгжийн нэг болжээ. 5G салбарт соронзон бус өндөр бат бэх материалууд, шинэ эрчим хүчний салбарт устөрөгчийн түлшний элемент субстратын хавтангийн материалууд зэрэг шинэ эхлэлийн цэг дээрээ зогсож байна. Ван Тяньшян болон түүний багийнхан зэвэрдэггүй ган титэм дээр илүү олон инновацийг бүтээхээр шийджээ.

Хятадын Синочем групп ХХК-ын Шэньянгийн Химийн аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий инженер Чэн Чүньшэн: - Химийн аюулгүй байдалд "Нэвтрэх зам" бий
Хятадын Синочем групп ХХК-ний Шэньянгийн Химийн аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий инженер Чэн Чүншэн хэд хэдэн томоохон төсөлд завгүй ажиллаж байлаа.
Онцгой байдлын хэлтсийн Химийн аюултай байдлын эрсдэлийг эрт сэрэмжлүүлэх ба ухаалаг удирдлагын технологийн гол лабораторийг байгуулах, Хятадын Синочем групп ХХК-ний Химийн аюулгүй байдлын технологийн инновацийн төвийг байгуулах, химийн аюулгүй байдлын үндэсний стандартыг боловсруулан тогтооно. Эдгээр төслүүд нь бага зэрэг ойлгомжгүй сонсогдож байгаа ч энгийн иргэдийн өдөр тутмын хэрэгцээтэй нягт холбоотой.
1979 онд химийн салбарт гарамгай амжилт гаргасан Чэн Чүньшэн нь Жүншань их сургуульд дэвшсэнээс химийн салбартай салшгүй холбоо тогтоожээ. Тухайн үед Хятадын химийн үйлдвэр харьцангуй хоцрогдсон хэвээр байв. Тариалангийн эмээр жишээ болгон авч үзье. Хамгийн чухал тариалангийн эмийг гадаадаас оруулах буюу гадны технологийг ашиглан үйлдвэрлэж байснаар ашиг багатай, далд аюул ихтэй байв.
- Хоцрогдсон технологийн хувьд ижил хэмжээний түүхий эд материал оруулдаг ч борлуулалтын хэмжээ нь бусдын хагас хэртэй л байж, заримдаа хог хаягдал, тэр ч байтугай хор гарч ирдэг гэж Чэн Чүньшэн тухайн үеийн Хятадын химийн үйлдвэрлэлийн дутагдлыг тодорхой хэмжээгээр мэдэрч байсан.
Зөрөөг хэрхэн багасгах вэ? Химийн ажилтан бүр ажилдаа хариуцлагатай байх хэрэгтэй. Аюулгүй, байгаль орчинд ээлтэй химийн аж үйлдвэрийн технологийн замыг олохын тулд Чэн Чүньшэн өглөө үдэштэй тэмцэн ажилласан. Өглөө нь лабораторид туршилт хийх, тоо баримт бүртгэх, асуудал хайдаг бол шөнө нь номын санд сууж, 1907 оны Америкийн химийн зохиолын шүүмжээс эхлэн англи хэл дээрх сэтгүүлээс материал цуглуулан мэргэжлийн эрэл хайгуул хийв.Тэгээд тэр чухал бүтээгдэхүүний технологийн олон асуудлыг даван туулж чадсан.
Хэдийгээр бага амжилт гаргасан боловч химийн үйлдвэрлэлийн аюулгүй байдлын асуудлын талаар Чэн Чүньшэнь үргэлж бодсоор байв. 2005 онд Чэн Чүньшэн Европын мэргэжил нэгтнийхээ аюулгүй байдлын хяналт, судалгааны дэвшилтэт тоног төхөөрөмжийг үзээд химийн гар урлалын судалгааны үр дүн нь аюулгүй байдлын судалгаатай салшгүй холбоотой болохыг олж мэдсэн байна. Чэн Чүньшэн Хятадад буцаж ирснийхээ дараа химийн урвалын эрсдэлийн судалгаа хийж, Хятадын бие даасан оюуны өмчийн эрхийн дагуу урвалын эрсдэлийн судалгааны платформ байгуулахаар шийджээ.
"Химийн урвалын эрсдэлийн судалгаа бол салбар хоорондын харилцааны сэдэв юм. Хэрэв та "мэргэжилтэн" болохыг хүсэж байвал "төрөл бүрийн мэргэжил"-ийн үндэс суурьтай байх ёстой." Чэн Чүньшэн бүх хүчээ төвлөрүүлэн, багаа удирдан чиглүүлж, платформ байгуулан, арга зам эрэлхийлсэн байна. Хөдөлмөр хүнийг гомдоохгүй. 2017 оноос хойш Чэн Чүньшэнгийн багийн боловсруулсан химийн урвалын аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний технологийг улс орон даяар сурталчилж, холбогдох компаниудын бүтээгдэхүүний хэмжээ, "гурван хаягдал"-ын ялгаруулалт, нэг сая ажлын цагт ногдох гэмтлийн хувь хэмжээ зэрэг олон улсын ахисан түвшинд хүрсэн байна.
