Хүбэй мужийн олон улсын ачаа тээврийн нислэг албан ёсоор ажиллаж эхэллээ
2020-05-12 10:23
Үхань хотоос Японы Осака хүрэх ачааны нисэх онгоц өчигдөр Тяньхэ олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрлөө.
Үхань хотоос Японы Осака хүрэх ачааны нисэх онгоц өчигдөр Тяньхэ олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрлөө. Халдварт тахлын улмаас бүрэн цуцлагдаад байсан Хүбэй мужийн олон улсын ачаа тээврийн нислэг албан ёсоор ажиллаж эхэлж буй нь энэ юм. Уг шугам нь Японд урьдчилан сэргийлэх эд материал хүргэж, буцахдаа хил дамнасан цахим худалдааны бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн, ложистикийн зардлыг 20 хувиар хэмнэх болжээ. Өмнө нь Үхань хот олон улсын аянчдын нисэх онгоцоор ачаа тээвэрлэх аргаар ажил үйлдвэрлэлээ сэргээхэд тус болж байв.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
