Хятадын Гаалийн ерөнхий газраас гаргасан хамгийн сүүлийн тоо баримтаас үзвэл, энэ оны 01-р сараас 07-р сар хүртэл "Бүс ба Зам" дагуу орнуудад хийсэн Хятадын импорт, экспортын нийт хэмжээ 6.3 их наяд юаньд хүрч, 25.5 хувиар өссөн байна. Үүнд экспорт 25.3 хувь, импорт 25.7 хувиар өсчээ. Саяхан ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо хуралдаж, өндөр түвшинд нээлттэй байлгахыг баримталж, "Бүс ба зам"-ын өндөр чансаатай хөгжихийг хамтаар ахиулахыг санал болгов. "Бүс ба Зам" хамтын ажиллагаа нь дэлхийн харилцаа холбоо, солилцоог ахиулж, өнөөгийн цар тахлын нөхцөл байдалд дэлхийн эдийн засгийг сэргээхэд хүчтэй түлхэц өгсөн гэж салбарынхан үзэж байна.
“Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны томоохон төслийн хувьд Хятадын компанийн гэрээгээр гүйцэтгэж буй Баруун Африкийн орчин үеийн болох хос шугамтай стандарт төмөр зам буюу Лагос-Ибаданг холбосон төмөр зам сүүлийн үе ашиглалтад орлоо. Энэхүү төмөр зам нь Африкийн хамгийн том хот, Нигерийн эдийн засгийн төв болох Лагос болон өмнөд нутгийн аж үйлдвэрийн томоохон тосгон Ибаданг холбосон Нигерийн өмнөд нутгийн тээврийн орчныг ихээхэн сайжруулж, тухайн орон нутгийн эдийн засгийн хөгжлийг нээн өгч байна. Энэ удаагийн галт тэргээр аялж яваа тухайн нутгийн иргэн Сак сэтгэл маш өндөр байлаа.
"Нигери, Хятад хоёр орон маш сайн хамтран ажилласан. Үүнд Хятад улс бүх хүчээ дайчиллаа. Төмөр замын барилга байгуулалт, ашиглалтын талаар Хятад улс Нигери улсад илүү их туршлага хангахыг хүсэж байна."
Статистик тоо баримтаас үзвэл энэ оны 01-р сараас 07-р сар хүртэл, Хятадын гадаад худалдааны бүс нутгийн хөгжил илүү уялдаа холбоотой болж, "Бүс ба Зам" дагуу орнуудтай хийсэн гадаад худалдаа нь 25.5 хувийн өндөр өсөлтөө хадгалсаар иржээ. Үүний зэрэгцээ, энэ оны эхний хагаст Хятад улс болон "Бүс ба зам" дагуу орнуудын хамтын ажиллагаа тогтвортой ахиц гаргажээ. Худалдааны яамны ерөнхий ажил хариуцсан газрын дарга Гүө Тинтин ингэж танилцууллаа.
"Эхний хагас жилд, зам дагуух орнуудад санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 62 тэрбум юаньд хүрсэн нь 8.6 хувиар өсөж, бүх улсын гадаад хөрөнгө оруулалтын 17.8 хувийг эзэлсэн байна. Тэгвэл зам дагуу орнуудад гэрээгээр гүйцэтгэсэн төслийн үйл ажиллагааны хэмжээ 254.67 тэрбум юань байсан нь Хятад улсын гадаадад гэрээгээр гүйцэтгэсэн төслүүдийн 57.9 хувийг эзэлж байна. Түүнчлэн хилийн чанад дахь төсөл, цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил урагштай ахиц гаргаж, Хятад Беларусийн аж үйлдвэрийн паркт 71 компани байгаа бөгөөд Жакарта-Бандунгийн хурдны төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам, Коломбогийн терминал зэрэг төслүүдэд эерэг ахиц гарсан байна.”
Сүүлийн хэдэн саруудад Дельта мутаци орсон вирус улмаар хэцүүдэж, коронавирусийн халдвар газар авсаар байна. Энэхүү нөхцөл байдалд, Хятад-Европын галт тэрэгний цар хүрээ эрс өсөн нэмэгдэж, ганцхан сарын дотор галт тэрэгний тоо дээд амжилт тогтоожээ. Энэ оны эхний хагаст Хятад-Европын ачааны галт тэрэгний тоо 7300 удааг давсан нь өнгөрсөн оны мөн үеэс 43 хувиар өсөж, нийт 701 мянга орчим контейнер бараа тээвэрлэсэн бол 96 мянган тонн тахлын эсрэг эд материал тээвэрлэсэн байна.
Үүгээр ч зогсохгүй шинэ галт тэрэг ашиглалтад орсон нь маш олон "нүдэн өмнөх яаралтай" асуудлыг шийджээ. "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын экспресс" Чиндао-Душанбе чиглэлийн олон улсын эхний галт тэрэг энэ оны сүүлийн хагас жилээс ашиглалтад орсон юм. Энэхүү галт тэрэг нь Тажикстан, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжихэд эерэг нөлөө үзүүлэх болно гэж Бүгд Найрамдах Тажикстан улсаас Хятад улсад суугаа элчин сайд Салдзода Зонлр үзсэн байна.
"Энэ удаагийн галт тэрэг ашиглалтад орсон нь маш ач холбогдолтой, ялангуяа" Бүс ба Зам"-ын хүрээнд улс орнууд харилцан ачааны галт тэргээр дамжуулан нягт харилцаа холбоо тогтоох боломжтой гэж хувьдаа бодож байна. Өнөөдрийн галт тэрэг нь Тажикстан, Хятад хоёр орны эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Тажикистаны үндэсний эдийн засаг шуурхай сэргэж, хөгжих боломжтой гэдгийг харуулж байна. "
"Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлснээс хойших 8 жилийн хугацаанд, дэлхийн улс орнуудад асар их боломж, үр ашиг авчирлаа. "Бүс ба зам" -ын хамтын ажиллагааны баримт бичигт Хятад улстай гарын үсэг зурсан түнш орон 140 гаруйд хүрсэн байна. Хятад улс болон "Бүс ба зам" хамтын ажиллагааны түншүүд хоорондын худалдааны хэмжээ 9.2 их наяд ам.доллароос давж, Хятадын компаниудын холбогдох орнуудтай хийсэн шууд хөрөнгө оруулалт 130 тэрбум ам доллароос давсан байна. “Бүс ба зам” санаачилга нь одоогоор дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй, олон улсын хамтын ажиллагааны томоохон индэр болсон гэдэг нь дамжиггүй юм.
ХКН -ын Төв Хорооны улс төрийн товчоо саяхан хуралдаж, эдийн засгийн өнөөгийн байдал болон эдийн засгийн ажилд дүн шинжилгээ хийж, дор хагас жилийн эдийн засгийн хөгжлийн төсөл төлөвлөгөөг тогтоолоо. Энэхүү хурлаар, "Бүс ба зам"-ын өндөр чансаатай хөгжлийг хамтдаа тууштай дэмжихийг санал болгосон байна. Хятад улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын тогтвортой байдал, асар том зах зээл нь дэлхийн улс орнуудын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн сэргэлт, "Бүс ба Зам" -ын чансаатай хөгжлийг ахиулахад түлхэц болно гэж гадаадынхан үзэж байна.
