solongonews
Дундад улс хүүхэд үрчлэх тухай шинэ дүрэм хэрэгжүүлнэ
2014-12-01 15:48
Хэрэв олон гэр бүл халамжийн төвөөс хүүхэд үрчлэх сонирхолтой байвал халамжийн төвүүд ч орхигдсон нярай хүүхдүүдийг хүлээн авч болох юм.

Дундадын иргэний засаг захиргааны яам саяхан засвар оруулсан "Хүүхэд үрчлэх тухай удирдлагын аргачлал" 12-р сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж, 2003 онд нийтэлсэн "Түр аргачлал"-ыг орлуулав. Энэ нь өнчин хүүхэд болон эцэг эхийг нь тогтоож чадаагүй орхигдсон нярай хүүхдэд баталгаа өгөхийн төлөө юм. 

"Түр аргачлал"-ыг бодвол шинэ аргачлал нь үрчлүүлэх стандартыг дээшлүүлж, гэр бүл бүр 3-аас дээш хүүхэд үрчилж болохгүй хэмээх заалтыг өөрчлөн 2 болгосон, мөн тус гэр бүлд бүтэн 6 нас хүрээгүй хүүхэд байхгүй байхаар нөхцөл болгожээ. Мэргэлжилтнүүд шинэ тогтоол нь бага насны хүүхдийг улам сайн хамгаалж, хүүхэд үрчлэгсдийг хянаж удирдаж чадах боловч өндөр стандарт хэрэгжүүлснээр хүүхэд үрчлэх гэр бүлийг олоход улам хүндрэлтэй болно гэжээ. 

        Хэрэв олон гэр бүл халамжийн төвөөс хүүхэд үрчлэх сонирхолтой байвал халамжийн төвүүд ч орхигдсон нярай хүүхдүүдийг хүлээн авч болох юм. Үүнд олонх гэр бүл нэр хаяг нь тодорхой бус хүүхдийг үрчлэн авах дургүй байдаг зэрэг хүндрэл бэрхшээл тулгарч байна. Иймээс олон нийтийн суртал ухуулгыг дээшлүүлж, өнчин хүүхэд үрчлэн авах тухай иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх ёстой гэжээ.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл