Энэхүү хөлгийг 2019 онд усанд тавихаар төлөвлөж байгаа тухай Синьхуа агентлагаас мэдээллээ.

Хөлөг онгоц барих ажилд оролцож буй инженерүүдийн ярьснаар “Мөс зүсэгч хөлөг онгоц туулах чадвар сайтай учраас зузаан мөсийг зүсэн явж чадна” гэнэ. Тус хөлгийг хамгийн орчин үеийн төхөөрөмжөөр тоноглохоос гадна тохь тухыг дээд зэргээр хангах байна.

Хятад улс 1984 оноос хойш Антарктидад судалгааны ажил явуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Хятадын эрдэмтдийн үйл ажиллагаа мэдэгдэхүйц идэвхжин, судалгааны дөрвөн бааз байгуулж, тав дахь баазаа байгуулах газрыг сонгоод байна. Хятадууд 1993 онд Украинаас худалдан авсан Xue Long /Сюэлун/ гэдэг нэртэй мөс зүсэгч хөлөг онгоцыг туйлын судалгаандаа ашигладаг аж.
Антарктид тив бол нүүрс, төмрийн хүдэр, зэс, хар тугалга, цайр, алт, никель, молибден зэрэг ашигт малтмалаар баялаг газар юм.
Олон улсын гэрээ ёсоор 2041 оныг хүртэл эдгээр нөөц баялгийг ашиглахыг хориглосон байна.
Хятад улсад мөс зүсэгч хөлөг онгоц үйлдвэрлэж эхэллээ
2016-12-22 21:16
Хятад улсын анхны мөс зүсэгч хөлөг онгоцыг барьж угсрах ажил өнөөдөр Шанхай хотод эхэлсэн байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
