solongonews
Ли Кэчян, Тонглун Сисулит харилцан баярын цахилгаан илгээлээ
2016-07-20 15:37
Ли Кэчян, Тонглун Сисулит харилцан баярын цахилгаан илгээлээ.

Энэ сарын 19-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян болон АСЕАН-ы даргалагч орон-Лаосын ерөнхий сайд Тонглун Сисулит харилцан баярын цахилгаан илгээж, Хятад-АСЕАН-ы яриа хэлцлийн харилцаа тогтоосны 25 жилийн ойн мэнд хүргэлээ.

"АСЕАН-ны орнууд бол Хятадтай уул усаараа холбогдсон найрсаг хөршүүд юм. Хоёр орон яриа хэлцлийн харилцаа тогтоосноос хойших 25 жилийн турш бие биенээ хүндэтгэн ойлголцох, итгэлцэх, дэмжих харилцааг хөгжүүлсэн нь үр дүнд хүрч, ард иргэддээ бодит үр ашгаа хүртээсэн төдийгүй, том жижиг орнуудын эрх тэгшээр харилцах, хамтдаа хөгжих жишиг тогтоосон" хэмээн Ли Кэчян баярын цахилгаандаа онцолжээ.

Тонглун Сисулит баярын цахилгаандаа АСЕАН-ы нэрийн өмнөөс Хятадын Засгийн газар болон ард түмэнд баярын мэнд хүргэж буйгаа илэрхийлсэн байна. Баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, АСЕАН болон БНХАУ яриа хэлцлийн харилцаа тогтоосноос хойш хоёр талын харилцаа ихээхэн ахиц дэвшилд хүрсэн юм. АСЕАН-Хятадын хамтын ажиллагаа улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм соёлын салбарт хүртэл өргөжиж гүнзгийрсэн. Хоёр тал энэ оны 9-р сард болох чуулга уулзалтын боломжийг ашиглан, хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлагыг төлөвлөн, ард иргэддээ үр шимээ хүртээхээр зорилт тавин ажиллах ёстой. Бид Хятад улстай хамтдаа стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдал, цэцэглэлт хөгжил, бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэн хүлээж байна гэлээ.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл