solongonews
Хонконгийн сонгодог киноны үзэсгэлэн болов
2022-06-28 18:02
Хонконгийн сонгодог киноны үзэсгэлэн болов.

    Шилдэг кино, шилдэг найруулагч болон бусад олон шагналыг авч байсан Хонконгийн сонгодог кино "Those Years We Have Traveled togeth" саяхан Гуанжөү хотод нээлтээ хийж "Хонконг эх орондоо буцаж ирсний 25 жилийн ойг тэмдэглэх Хонконгийн кино наадам" хөшгөө нээжээ.

    06-р сарын 24-нөөс эхлэн "Fist of Fury", “Those Years We Have Traveled togeth”, "Peking Opera Blues", "Rouge", "Аз жаргалтай гэр бүл" зэрэг Хонконгийн сонгодог 12 кино Гуанжөү, Шэньжэнь, Жүхай, Фөшань, Дүнгуан, Жүншань зэрэг 6 хотод хоёр сар орчим хугацаанд олны хүртээл болно.

    Тавигдсан бүтээлүүдээс бид шаргуу, эрч хүчтэй, бүтээлч Хонконгийг харж байна. Энэ нь Хонконгт "Нэг улс хоёр систем"-ийн бодлого амжилттай хэрэгжсэний бодит жишээ юм.

Оройн нээлтийн ёслол дээр Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газрын Бүтээлч Хонконгийн захирал Зэн Жаошүэ "Энэхүү үзэсгэлэн нь цаашид Гуандун, Хонконгийн хооронд кино солилцох, хамтран ажиллах ажлыг ахиулна" хэмээлээ.

    Хятадын кино нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Янь Шаофэй видео хэлбэрээр тавьсан илтгэлдээ "Гуандүн болон Хонконгийн киног хамтран бүтээж, нэгтгэсэн нь Хонконгийн киноны шинэ хэв маягийг бий болгоод зогсохгүй, Хятадын кино, тэр дундаа Хонконгийн кинонууд хөгжилд шинэ эрч хүч оруулсан юм. Гуандүн, Хонконгийн кино уран бүтээлчид солилцоо хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, Хятадын үзэл санаа, Хятадын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, Хятадын хүчийг нэгтгэсэн цаг үеийн зохистой бүтээлүүдийг хамтдаа бүтээнэ гэж найдаж байна" гэлээ.

    Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг Гуандүн мужийн Ардын засгийн газрын Хонконг, Макаогийн хэрэг эрхлэх газар, Хонконгийн онцгой бүсийн Засгийн газрын Бүтээлч Хонконг, Хятадын Кино Холбоо, Гуандүн кино үйлдвэр, Гуандун кино нийгэмлэг, Хонконгийн кино хөгжлийн товчооноос хамтран зохион байгуулжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл