solongonews
Шинжлэх ухаан, технологийн салбарын хөрөнгө оруулалтыг багасгахгүй
2016-02-17 16:14
Шинжлэх ухаан, технологийн салбарын хөрөнгө оруулалтыг багасгахгүй.

        

БНХАУ-ын Санхүүгийн яамны боловсрол, соёл, шинжлэх ухааны хэлтсийн орлогч дарга Хүй Бүган 16-нд хэлэхдээ: - Яг одоо болж байгаа Улсын шинжлэх ухаан, технологийн төлөвлөлтийн менежментийн өөрчлөлт нь угийн шинжлэх ухаан, технологийн төлөвлөлтийг дөхөм нэгтгэх бус, төлөвлөлтийг нэгтгэсний дараа шинжлэх ухаан, технологийн салбар дахь санхүүгийн хөрөнгө оруулалтыг багасгахгүй гэжээ.

2014 онд Төрийн Зөвлөлөөс улсын шинжлэх ухаан, технологийн төлөвлөлтийн менежментийн өөрчлөлтийг байрлуулж, угийн 100 гаруй шинжлэх ухаан, технологийн төлөвлөлтийг улсын байгалийн шинжлэх ухааны сан, улсын шинжлэх ухаан, технологийн том том төсөл, гол болох судлан хөгжүүлэх төлөвлөлт, технологийн шинийг эрэлхийлэлтэд оролцуулах тусгай төсөл, суурин ба боловсон хүчний тусгай төсөл гэж 5 их төрөл болгон нэгтгэсэн.

Хүй Бүган илэрхийлэхдээ: - Өнөөдөр болтол энэхүү 100 гаруй төрлийн шинжлэх ухаан, технологийн төлөвлөлтийн 90 шахмыг нь нэгтгэж дуусжээ. Шинжлэх ухаан, технологийг нэгтгэх нь “нэгтгэхийн төлөө нэгтгэх” биш, харин шинжлэх ухаан, технологийн шинийг эрэлхийлэх үр дүнг дээшлүүлж, улсын чухал их стратегийн хэрэгцээнд төвлөрүүлэн, бүгдийг холбосон, цогц зураг төслийг бүрдүүлэхийн тулд болно. Шинжлэх ухаан, технологийн төлөвлөлтийг нэгтгэн төгөлдөржүүлснээс болж хөрөнгө оруулалт багасахгүй, харин эсрэгээр их дээд сургууль болон шинжлэх ухааны судалгааны байгууллагын тогтвортой зарлагыг дэмжих бөгөөд үндсэн судалгаанд оруулах санхүүгийн хөрөнгө оруулалт цаашид нэмэгдэх болно гэжээ.

 

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл