Ирэх сарын эхний өдөр буюу 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “ Хөххотын монгол эм эмнэлгийг хөгжлийг ахиулах арга” (“арга” гэж товчлов)-ыг хэрэгжүүлнэ. Ийнхүү монгол эм эмнэлгийн хөгжилтөд хууль дүрмийн талын дэмжлэгтэй болов.
Тус “арга” нь монгол эм эмнэлгийн үйлсийн хөгжилд зардал сүйтгэлийн баталгааны тогтолцоотой болгож, хот ба хошуу шяний ардын засгийн газар монгол эм эмнэлгийн үйлсийн хөгжлийн зардал сүйтгэлийг тус шатны эдийн засгийн төсөвт оруулах хэрэгтэй гэжээ.
Тос “арга”-д монгол эм эмнэлгийн мэргэжилтний эгнээний байгуулалтыг ахиулахаар, жил бүр монгол анагаах ухаан жич шинжилгээ судалгааны байгууламжийн 10%-ийн тухайлсан ажилтныг өндөр зэрэглэлийн эмчилгээний байгууламж буюу заан сургалт шинжилгээ судалгааны байгууламжид томилон суралцуулж, тухайлсан ажлын хир төвшнийг нь дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
Тос “арга”-д монгол анагаах ухааны тусгай салаа эмчилгээний байгууламж, хувийн эмнэлэг, нэрт эмчийн ажлын өрөөг хууль ёсоор хамаарч, хот хошуу шяний ардын засгийн газраас шинэ хорооллын бүтээн байгуулалт буюу хуучин хорооллыг засан сайжруулах явцад төлөвлөгөө ёсоор монгол анагаах ухаан эмчилгээний байгууламжийг байгуулах хэрэгтэй гэжээ.
Үүнээс гадна бас нэрт эмчийн ажлын өрөө байгуулахыг дэмжиж, нэр хүндтэй монгол анагаах ухааны тусгай мэргэжилтний шавь элсэж монгол анагаах ухааны онол, эрдэм шинжилгээний үзэл санаа, эмчилгээний арга туршлага болон эмчлэх арга барилаа зааж уламжлах, монгол анагаах ухааны тусгай мэргэжилтний монгол анагаах ухааны эмчилгээ, монгол эм эмнэлгийн түүх соёлыг уламжлах зэрэг талын үйлдлээ бадруулахыг зоригжуулна гэжээ.
