Тэрээр баярын захидалдаа, 60 жилийн турш ХААШУХ нь үүрэг хариуцлагаа ухамсарлан, Хятад улсын хөдөө аж ахуйн хөгжилд тулгарсан шинжлэх ухаан технологийн том чухал асуудлыг зохицуулахыг дархан үүргээ болгож, олон улсын тэргүүний түвшний их олон ололт амжилт гаргаж, хөдөө аж ахуй салбарын эрдэм шинжилгээний боловсон хүчнийг олноор бэлтгэж, хөдөө аж ахуй, хөдөө тосгон болон тариачдын ажил үйлсийн хөгжилд чухал хувь нэмрээ оруулсан. Хятад улс бол хөдөө аж ахуйн өнө удаан түүхэн уламжлалтай том гүрэн. Орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжил нь зангилгаа бол даруй техникийн дэвшил болон инновц юм. Тиймээс үндэсний байдалдаа тулгуурлаж, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны журам ёсыг мөрдөн, инновацийн хурдаа нэмж, дэлхийн хөдөө аж ахуйн технологийн салбарын өндөр түвшинд өрсөлдөж, Хятад улсын уг салбарын хөгжилд технологийн эрчтэй дэм хөшүүрэг болох хэрэгтэй гэжээ.
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ч заавар гаргаж тэмдэглэхдээ, улам эрчтэй ажиллаж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэн, хөдөө аж ахуйн салбарын хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг ахиулах явцад шинэ хөшүүргийг бий болгон, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжил хүч сэлбэж, хөдөө орон нутгийн эдийн засаг, нийгмийн эрүүл тогтвортой хөгжилд шинэ хүчин зүтгэл гаргахыг хүссэн байна.
Хятадын Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Хүрээлэн нь 1957 онд байгуулагдсан бол 60 жилийн хөгжлийн явцдаа технологийн 6000 гаруй төрлийн ололт амжилт тогтоосон аж.
