
Шинэ жилийг угтах шинэ жилийн сэдэвт зургуудыг хана хэрмэндээ өлгөх нь Хятадын шинэ жилийн уламжлалт ёс заншлын нэг юм. Шинэ жилийн уран зураг нь уламжлалт баяр ёслолуудад өнгө өнгийн чимэглэл болох төдийгүй, Хятадуудын сайн сайхан амьдралын төлөөх залбирлыг илтгэж байдаг. Сүүлийн үед "Шинэ жилийн уран зураг сонирхон шинэ жилээ тэмдэглэх" соёлын цуврал арга хэмжээг Хятад улс орон даяар онлайн болон оффлайн хосолсон хэлбэрээр эхлүүлж, Хятадын шинэ жилийн өлзий бэлгэ, баяр бахдал, зөгнөл ерөөлийг илэрхийлж байдаг билээ. Цаг үеийн сэдэв, цаг үеийн сэтгэл хөдлөл, цаг үеийн үзэмжээр дүүрэн эдгээр шинэ жилийн зургууд аз жаргалын амтаар дүүрэн, эерэг энерги сайн сайхнаар дүүрэн, цаг үеийн шинэ хэв маягийг харуулдаг байна.

