
Сүүлийн үед Хятад улсын бодлого боловсруулагчид банк санхүүгийн салбарын эрсдэлээс сэргийлэн, тогтоон барих талаар анхаарал хандуулж, өнгөрсөн оны сүүлийн төв засгийн газрын эдийн засгийн хуралдаан буюу энэ оны 4-р сарын 25-ны ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хуралдаан зэрэг нь бүгд банк санхүүгийн системийн чанартай эрсдэлийг тогтоон барих тухай тусгайлан анхааруулж, тэмдэглэсэн байдаг. Харин одоогоос нэг сарын өмнө хуралдсан үндэсний банк санхүүгийн ажлын хуралдаанаар Хятад улсын дарга Ши Жиньпин банк санхүүгийн аюулгүй байдлыг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийг баримтлан, банк санхүүгийн салбарын боловсронгуй хуулийн тогтолцоог бүрдүүлэхийг онцолсон бөгөөд бодит эдийн засаг, банк санхүүгийн эрсдэлээс сэргийлэх, түүний өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, эдийн засаг, банк санхүүгийн эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахыг цохон тэмдэглэсэн юм. Тэгвэл 2017 он сүүлийн хагаст шилжиж, дээрх ажлууд хэр зэрэг биелсэн тухай Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Личүнь танилцуулахдаа:
"Банк санхүүгийн эрсдэлийг ерөнхийд нь тогтоон барьж чадаж байгаа бөгөөд банкны системийн хөрөнгө мөнгөний урсгал зүй зохистой цар хүрээнд байж, бодит эдийн засагт олгож буй зээл, нийгэм олон нийтийн хөрөнгийн босголт нэлээд түргэн нэмэгдэж байна. Банк санхүүгийн зах зээлийн хяналт тасралтгүй эрчимжиж, банкны салбар байгууллага нэгжийн найдваргүй зээлийн хэмжээ улам багасаж, хувьцааны захын хөрөнгийн босголтын аж ахуйн нэгжийн тогтолцоо боловсронгуй болж, даатгалын ажил төрлийн төлж нөхөх хүчин чадавх хангалттай байна. Мөн хилийн чанадад зүй зохисгүй хөрөнгө оруулах байдлыг хязгаарлан зогсоосон.” гэжээ.
Эдгээр амжилтад хүрсэн нь Хятад улс банк санхүүгийн хяналтыг эрчимжүүлж байгаатай холбоотой юм. Хятадын Даатгалын Хяналт Удирдлагын Хорооны дарга Шян Жүньбө авилгалын хэргээр баригдсан, Хятадын Үнэт Цаасны Хяналт Удирдлагын Хороо их хэмжээгээр торгууль оноох, банк санхүүгийн авилгын хэргийн тухай мэдээ гарч байгаа нь банк санхүүгийн салбарын зохисгүй байдлыг засан сайжруулж байгааг харуулж байна. Гэвч Хятадын банк санхүүгийн салбарт далд эрсдэл оршсоор байгааг үл тоож болохгүй. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Сангийн яам “банк санхүүгийн системийн чанартай эрсдэл үүсэхгүй байхыг баталгаажуулах” гэж хэлж байгаа нь хоёрдугаар хагас жилийн гол ажлын байршуулалт хийснийг харуулж байна. Сангийн яамны сайд Шяо Же хэлэхдээ:
"Арын хаалгыг хааж, өсөлтийг хяналтдаа байлгаж, хууль зөрчин зээл олгох зэрэг арын хаалгыг хааж, орон нутгийн засгийн газар бонд тараах аргаар зээл олгохыг дүрэмжүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ хууль ёсны зээл авахад дөхөм үзүүлж, өөр өөр эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагад зохицон, бүс нутгаар хуваан, орон нутгийн захиргааны өрийн хязгаарыг зохистой зохицуулж, бондын удирдлагын өөрчлөлтийг тогтвортой ахиулах хэрэгтэй. Орон нутгийн гол үүрэг хариуцлагыг идэвхтэй зохицуулан, хариуцлага нэхэмжлэн шийтгэх эрч хүчийг эрчимжүүлж, шалгалтын системийг боловсронгуй болгон, насан туршид нь хариуцлага нэхэмжлэн шалгадаг болгох хэрэгтэй. Хөрөнгө босгох индрийг зах зээлийн журмаар ажиллуулахыг түргэтгэх хэрэгтэй. Банк санхүүгийн байгууллагын хуулийн дагуу хянамгай эзэгнэхийг шаардаж, эрсдэлийг хяналтдаа авахыг баталгаажуулах хэрэгтэй" гэжээ.
2015 оны сүүлчийн хувьцааны зах зээлийн хямрал зэрэг нь банк санхүүгийн хяналт дутагдалтай байсантай холбоотой. Одоо төвийн дээд удирдагчид банк санхүүг системийн чанартай цэгцэлж, эдийн засгийн хөгжил дэх цаг товлосон тэсрэх бөмбөгийг устгахаар шийдсэн байна. Банк санхүүгийн зэх зээлийн хяналт удирдлагыг Ардын банк, Хятадын Банк Санхүүгийн Хяналт Удирдлагын Хороо, Хятадын Даатгалын Хяналт Удирдлагын Хороо, Хятадын Үнэт Цаасны Хяналт Удирдлагын Хороо нэгдсэн арга хэлбэрээр банк санхүүгийн системийн эрсдэлийг даван туулахаар эрсдэлийг илрүүлэх, цэгцлэх үйл ажиллагаа явуулж байна.
